Хэдхэн хоногийн өмнө баавгай агнасан гадны иргэдийн зураг нь фэйсбүүк цахим хуудаст гарч шуугиан тариад байсан.

Хэдхэн хоногийн өмнө баавгай агнасан гадны иргэдийн зураг нь фэйсбүүк цахим хуудаст гарч шуугиан тариад байсан. Тэгвэл Ан агнуурын тухай хууль зөрчсөн зарим хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Онлайнаар болон хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагаас анхаарч, шаардлагатай болгох шалгадаг. Тэгвэл гадны иргэд манай улсад хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй талаарх эл мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Ямартаа ч зөвшөөрөлгүй ан хийсэн тохиолдолд тухайн хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох болон 3-6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэдэг юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)