зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Б.Бат-Эрдэнэ бол бидний захиалга байсан юм”

2013-6-05
0
ЖИРГЭХ

altai-1     Тэд яг л баяр ёслолд оролцохоор ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэв. Саяхан хадсан товчных нь шилбэ наранд гялалзах говийн бүсгүйчүүд, хөрслөг бор эрчүүд замын хоёр талаар зайгүй эгнэн зогсоно. Тэдний урдуур одон, медалиараа энгэрээ чимсэн өвгөд, хөгшид хүүхдүүд цувран зогссон нь Алтай хотын нисэх буудлын гаднах талбайг дүүргэжээ. Тэд бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг угтахаар ирсэн хүмүүс. Онцлог нь тэднийг энд ир гэж хэн ч албадаагүй. Гагцхүү сэтгэл зүрхээрээ аваргаа дэмжихээр ирсэн говь-алтайчууд гэдэг нь харваас илт байв. Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хаана ч явсан ард түмэнтэйгээ ойр байдаг билээ. Нисэх буудлын гадна зогсч байсан 500 гаруй хүнээс аваргатайгаа гар бариагүй нэг ч хүн үлдсэнгүй. Тэр бүгдтэй нь дотноор мэндчилж, гар барьсан учраас бүгд л сэтгэл хангалуунаар “За, аваргатайгаа гар барьчихлаа. Хийморь сэргэлээ” гэцгээж байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Говь-Алтай аймагт энэ сарын 4, 5-ны өдөр ажилласан юм. Тэрээр ирсэн даруйдаа Алтай хотын төв талбайг зорьсон. Монгол Улсын баатар Жанчивын хөшөө сүндэрлэсэн төв талбайд нисэх буудлын гадна байснаас ч олон дэмжигчид нь түүнийг хүлээж байв.

altai-2


Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улсдаа хоёрт ордог. Далайн түвшнээс дээш 2181 метрт өргөгдсөн. Зүйрлэвэл, Богд-Хан уулын ноён оргил Цэцээ гүнтэй дүйцэхүйц өндөрт оршдог аж. Хүн амын тоо нь 53 мянга орчим. Тэдний 45 хувь нь малчин бол төр болон хувийн хэвшилд 22.4 мянган хүн ажилладаг ажээ. Нэр дэвшигчийг ирэх сургаар засаг захиргааны 18 сум, 83 баг бүрээс хүмүүс цугласан талаар аймгийн удирдлагууд нь өгүүлж байв. Өмнөх өдөр нь нэр дэвшигчийг Говь-Алтай аймагтай хил залгаа Баянхонгор аймагт ажиллахад бас л олон хүн цугласан. Гэхдээ Баянхонгорт төрийн албан хаагчдыг “МАН-ын нэр дэвшигчтэй уулзвал хариуцлага тооцно”, “АН-ын нэр дэвшигчтэй уулзах уулзалтад очихгүй бол хариуцлага тооцно” гэж аймгийн удирдлагын зүгээс дарамталсан гэсэн яриаг хүмүүс ам дамжуулан ярьж байсан. Түүнчлэн “АН-ын нэр дэвшигчийн уулзалтын үеэр анхааралгүй сууж хоорондоо үг сольсон хүмүүсийг томоотой суу “ гэж загнасан талаар хүмүүс ам уралдан ярьж байхтай ч таарав. Харин Говь-Алтайд иймэрхүү үг яриа сонсогдсонгүй. МАН-ын нэр дэвшигчийг ирэхийн өмнөхөн АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ирээд гурван цаг орчим ажиллаад буцсан. Дараа нь МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал ирж таарсан. Аль алиных нь зохион байгуулсан арга хэмжээнд Говь-Алтай аймгийн иргэд эрх чөлөөтэй оролцож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Харин хөрш хоёр аймагт ардчилал нэг иймэрхүү л ялгаатай хөгжиж байгаа бололтой.

altai-3


Хаана ч явсан “энгийн байх” гэдэг зарчим МАН-ын нэр дэвшигчийн нэрийн хуудас. Тэр зам хааж, сүржин хамгаалалтаар өөрийгөө хүрээлүүлдэггүй. Очсон газар бүхэндээ олны дотор ороод бужигнаж явах дуртай. Энэ удаа ч уг жишгээ эвдсэнгүй. Түүнийг ирнэ хэмээн төв талбайдаа хүлээж байсан дэмжигчидтэйгээ гар барьж, уулзаж ярилцангаа дараагийнхаа арга хэмжээнд алхаад л очиж байв. Ялангуяа зах, худалдааны төвүүдээр байнга орно. Учир нь тэрээр УИХ-ын гишүүнээр есөн жил ажиллахдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил сэдэж хэрэгжүүлсэн. Мөрийн хөтөлбөртөө ч “Чинээлэг дундаж давхарга”-ыг бий болгох, ажилтай, орлоготой, хуримтлалтай монгол айл өрхийг бий болгох зорилго дэвшүүлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл болон худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсч яваа юм. Хүмүүс ч “Аварга маань сайн байцгаана уу, ах дүү нар минь гээд гэнэтхэн ороод ирэх нь ямар энгийн, сайхан юм бэ” гээд ам сайтай байв. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Говь-Алтай аймагт усны асуудал хүнд байдаг гэнэ. Гэтэл дуунд мөнхөрсөн Эрээн нуур нь ширгэх аюулд ороод байх үед нь Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын байнгын хороонд асуудлыг тавьж, тухайн үеийн Байгаль орчны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг томилж, байдалтай нь газар дээр нь танилцуулж, уг нуурыг ширгэх аюулаас аварч байжээ.

altai-4

Говьд ус чандмань эрдэнэ гэдгийг ч хэлэх үү, “Хайртай нуурыг нь аварсан, Хэрлэн голоо хэрчүүлээгүй, “Оюутолгойн “-н гэрээг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийн төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч Б.Бат-Эрдэнийгээ бид 100 хувь дэмжинэ. Бидэнд ийм л Ерөнхийлөгч хэрэгтэй. МАН-аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар санал асуулга явуулахад говь-алтайчуудын дэмжлэг их байсан. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байгаа нь Алтай нутгийнхний захиалга байсан” хэмээн өгүүлж байв. Түүнчлэн нэр дэвшигч явсан газар бүрийнхээ иргэдийн санал бодлыг цаасан дээр буулгуулж авч байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ санал бодлыг өнөөдөр сонсоод маргааш нь мартдаг хүн тэр биш. Тийм учраас сонгогчдынхоо санал бодлыг архивлаж авч байгаа нь тэр. Энэ удаа Говь-Алтай аймгийн иргэдийн цалин бага байгаа талаар гомдол их ирэв. Энэ талаар Б.Бат-Эрдэнэ “Би УИХ-д есөн жил ажиллахдаа цалин, тэтгэвэр нэмээгүй жилийг үзсэнгүй. Сая л анх удаа Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхгүй байхыг харлаа. Гэтэл улсынх нь төсөв томроод л байдаг. Үнэн хэрэгтээ тэр их мөнгө нь шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын 19 сайд, дэд сайд, агентлагийн дарга нарын цалин болж очсон шүү дээ. Би та нарынхаа зовлонг сайн мэднэ. Үнэхээр алслагдсан аймгуудын хөдөлмөрчдийн цалин, хөлс бага байгаа. Тийм учраас би Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • маргад (203.194.114.5)
    Аварга гар барих уралдаанд ч түрүүллээ л дээ говьалтайн бөхчүүдийг дээш нь гаргадаггүйг залуучууд нь мэдэхгүй,ойлгох ч үгүй дээ авилгачдаар дүүрсэн ман-ынхны төлөөлөгч нь ХЗХ-ны хохирогдын мөнгөтэй холбоотой гэгддэг хүн байх аа ажил хийдэггүй хүний гар цэвэр ярьдаггүй хүний сэтгэл цэвэр биш хоосон харин бүх монголчуудын нэр цэвэр бүтэлгүй хүний нэр шороотой бөх шиг байдаг
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    хөдөөнийхөн хичнээн дэмжээд ч суудал хүрэхгүй л байх даа
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.200.73)
    МАН-ынхан Бат-Эрдэнэ аваргын гар цэврээр нь бамбай болгож нөмөрт нь нуугдах гэж байгааг хашир аварга гадарлажээ. Хуулийн шинэчлэлт явагдаж авлигачид илэрч орох байх газар олж ядаж хорогдох далдлах юмгүй болж балрах гэж байна. Энэ үед авлигачид аварга бөхөө Ерөнхийлөгч болгон бамбай хийж нөмөрт нь сууж сугарч үлдэх гэж ард нь нуугдаад байна уу даа.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (49.0.200.73)
    МАН-ынхан Бат-Эрдэнэ аваргын гар цэврээр нь бамбай болгож нөмөрт нь нуугдах гэж байгааг хашир аварга гадарлажээ. Хуулийн шинэчлэлт явагдаж авлигачид илэрч орох байх газар олж ядаж хорогдох далдлах юмгүй болж балрах гэж байна. Энэ үед авлигачид аварга бөхөө Ерөнхийлөгч болгон бамбай хийж нөмөрт нь сууж сугарч үлдэх гэж ард нь нуугдаад байна уу даа.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Аврага маань өчнөөн жил МАХН ба МАН-н гишүүн, 3-н удаа УИХ-н гишүүн байх хугацаандаа нам доторхи авилга хээл, хахууль замбраагаа алдаж байгааг олж хараагүй, ухаарч ойлгоогүй л юм байх даа. Тэд түүнийг өөрсдийн аврагч-аврага гэж харж, горьдож байгаа. Аврага маань үнэхээр л эх орондоо хайртай, нэр цэвэр хүн юм бол энэ ялзарсан намаа орхих хэрэгтэй.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (202.170.68.89)
    Тэгвэл Алтай нутагтаа л Ерөнхийлөгч болно биз... Монгол Улсын Ерөнхийлөгчид лав тохирохгүй.
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (115.93.214.114)
    намайг байхад Алтайгаас улсын цолтон төрөхгүй гэж хэлсэн аварга даа ккк, Алтайхан мартчихсан байх даа.....
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
    • аранз
      Та үнэнийг хэллээ аварга ам гарч хэлсэн үг шүү дээ ер нь их хөнзөн санадаг хүн одоо аваргыг нам нь ч дэмжихээ больж өөрийнхөө хэдтэй л гар барих ажил хийж ярьдаг бөх гэдгээ батлаад л явж бна даа хөөрхий ингэж томчуждын тоглоом болох гэж муу харамч аварга минь хайран мөнгө туулын голыг долоох шахаж сайн найз нарын хүчээр цуглуулсан хэдээ сонгууль- ман гэдэг мангаст шулуулчихлаа л гэд байхдаа
      2013 оны 06 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 25 хэм дулаан байна
    13 мин
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    14 цаг 44 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК