
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говь талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.