зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н. Хүрэлбаатарыг бид сайн мэднэ

2013-6-12
0
ЖИРГЭХ
Монголчууд маань улс төржсөн, талцсан, хуваагдсан, хардсан, гүжирдсэн, санаанд багтамгүй үйл явдлууд шил шилээ даран гарах боллоо. Үнэндээ монголчууд бид нар, ялангуяа жирийн иргэд аль нь үнэн, аль нь худал, хэн нь шударга, хэн нь чадалтай юм, хэнийх үнэн зөв гэдгийг ялгахад туйлийн бэрх цаг үе тулгарч байна
 хүрэлбаатар  Монголчууд маань улс төржсөн, талцсан, хуваагдсан, хардсан, гүжирдсэн, санаанд багтамгүй үйл явдлууд шил шилээ даран гарах боллоо. Үнэндээ монголчууд бид нар, ялангуяа жирийн иргэд аль нь үнэн, аль нь худал, хэн нь шударга, хэн нь чадалтай юм, хэнийх үнэн зөв гэдгийг ялгахад туйлийн бэрх цаг үе тулгарч байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд маань ч үнэн худлаа нь нотлогдсон баримт мэдээлэлийг нийтэд дэлгэхээсээ илүү сонин хачин байх талыг нь илүүд үзсэн, сэтгэл сэрдхийлгэсэн мэдээлэлүүдийг илүүтэйгээр гарах болжээ. Түүний нэг жишээ нь Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэгт холбогдуулан, нэг талыг баримталсан мэдээлэл байнга гарах болсонд гайхаж, эргэлзэхийн сацуу, бид Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг хар багаас нь сайн мэдэхийн хувьд түүнтэй холбоотой асуудлыг битгий улс төржүүлээсэй гэсэн үүднээс цөөн хэдэн үгийг дайж байгаа хэрэг.

  Уг нь Н.Хүрэлбаатар гэдэг хүн эмч болох гэж асрагчаас нь эхэлж ажиллан хүнд өвчтнүүдийг сэтгэлээсээ асран, эмнэлгийн шал, жорлонгоос эхлүүлээд тасаг, нэгжийн угаалга цэвэрлэгээг гардан хийж, цааш зүтгэсээр бүр докторын зэрэг хүртэл сурч, боловсорч, ухаажиж, гэгээрсэн амьдрал хувь заяагаа эрүүл мэндийн салбартай салшгүй холбосон нэгэн. Хэлтэй бол хэлтэй, эрдэм боловсролтой бол чамгүй сайн эрдэм боловсролтой эмч, багш, дарга, захирал, сайд гээд ер нь бүх л түвшний ажлуудыг шат дараалан хийж гүйцэтгэсээр өдийг хүрч, олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх их үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан манай эрүүл мэнд, боловсролын салбарт өмнөө барих хүмүүсийн нэг яахын аргагүй мөн.

  Түүний гарын шавь нараас нь олон сайн багш, эмч, мэргэжилтэн, судлаач эрдэмтэн төрж салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа нь үгүйсгэж боломгүй гавьяа. Н. Хүрэлбаатар нь 1996 онд АУ-ны магистр, 2001 онд “Гепатитын В вирус тээгчдийг ийлдсийн вакцинаар эмчилсэн үр дүн” сэдвээр АУ-ны докторын зэрэг амжилттай хамгаалсан. Эрдэм шинжилгээнийхээ ажлын хүрээнд эхлээд БНСУ-ын Ионсей Их Сургуулийн эмнэлэгт, дараа нь Лондонгийн Их Сургуулийн Вейндерийн Вирус Судлалын төвд ариллаж, үргэлжлүүлэн Япон улсад докторын дараах эрдэм шинжилгээний ажлаа хийсэн юм.

  Тэр сайн багш төдийгүй, одоогоор 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас 50 орчим нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн ба судалгааны ажлууд нь ЭМШУИС-ийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдээр удаа дараа шалгарч, олон улсын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд өөрийн судалгааны ажлаар илтгэл тавин хэлэлцүүлж, олон орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, дэлхийн нэр хүнд бүхий их сургуулиудад уригдан лекц уншсан нь түүнийг хэр зэрэг өргөн цар хүрээтэй, чансаатай эрдэмтэн гэдгийг нь илтгэдэг.

  Н.Хүрэлбаатарыг сайдын ажлаа өгсөнийхөө дараа гадаадад ажлаа үргэлжлүүлээд хийж явааг нь хачирхсан байдлаар ярихыг нь сонслоо. Аливаа хүн ялангуяа хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа өөрчлөгдсөний дараа өмнө нь хамтран ажиллаж харилцаж байсан түншүүдтэйгээ тухайн байгуулагуудтайгаа хуулиар хориглоогүй л бол үргэлжлүүлэн нөхөрлөж, үерхэж, хамтран ажиллахад харшлах зүйл байхгүй баймаар байна. Эмч хүн, эрдэмтэн хүнийхээ хувьд Н.Хүрэлбаатар хаана ч юм гадаадад хурал, зөвлөгөөнд оролцож, мэдлэг мэргэжилээ дээшлүүлэн, хамтын ажиллагааны талаар уулзаж учирч явах нь түүний өөрийн хувь хүнийх нь шийдэл. Ер нь үйл явцын хар цагааныг сааралтуулахааргүйсэн дээ.

  Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд сайдын албыг богинохон хугацаанд түшсэн ч гэсэн үнэхээр нийгэмд хүлээн зөшөөрөгдсөн, эрүүл мэндийн салбарын эрх ашигт яах аргагүй нийцсэн олон арван ажлуудыг сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэн, нойр хоолгүй зүтгэж явсныг нь мэдэх хүн цөөнгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

  Хүн гэдэг амьтан алдаж онох нь бишгүй дээ. “Цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоордоггүй” гэдэг шиг бидний сонсож мэдээгүй зүйлүүд дээр Н.Хүрэлбаатар маань алдаж оносон байхыг үгүйсгэхийн аргагүй. Алдсан гэхэд тэр хүний гэгээлэг, сайхан чанаруудыг тэр чигт нь харлуулж яав ч болшгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэд. Бид доктор Н.Хүрэлбаатарыг өмөөрч энэхүү нийтлэлийг гаргаж байгаа хэрэг биш, гагцхүү түүнтэй холбоотой асуудлыг бүү улс төржүүлээсэй гэсэн дээ, хэн нэгэн хүн цаг үеийн зорилгодоо ашиглах гэж битгий оролдоосой гэсэн дээ түүний хэн болох тухай хэдэн үгийг бичиж байгаа нь энэ.

Түүний багш, хамтран зүтгэгч, шавь нар.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (180.149.97.1)
    sain bagsh sain erdemten. iim yum hiiheer hun bishee bi lav itgehgui bna hudlaa uls turjij l bgaa bh
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • kkkk (203.169.49.184)
    tehdee l 500.000.000 tugrug belneer bjiideg l alj bgaa bhgui yu. shorond saihan emneleg neegeed heden horigdol emchilehgui yu . bas esus mesusuu yarisan shigee nasniihaa etssiig unguruunu bgaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    gunigiin tsaraitai ***** yumaaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    seftei mongoo tailbarlachaach yadaj
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • coir (49.0.168.168)
    seftei mongiig ni tegeed yu gej oilogh vee
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (84.52.215.211)
    Сайн хүн гэж мэдэхгүй юм, харин ажил ярьж орохоор өөдөөс их муухай харьцаж, хүн хүндэлдэггүй их зантай хүн санагдаж байна. Хуулийн дагуу шийднэ биз дэ,,, хэрвээ хахууль авсан бол харамсалтай юм. Бүхэл бүтэн төрөх газрыг тоног төхөөрөмжөөр хангах хэмжээний мөнгө байна ш дээ. Бага мөнгө биш....
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • kkk (219.225.193.41)
    erguutej uguh yumaa
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    18 цаг 58 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 10 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    20 цаг 53 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    20 цаг 53 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    20 цаг 53 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 53 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК