Архи уусан үедээ хэрэг үйлдэх явдал багасахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Архи уусан үедээ хэрэг үйлдэх явдал багасахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр л гэхэд хадам аав нь согтуурсан үедээ хүргэнээ хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Б өчигдөр хүргэнээ хутгалж танхайрчээ. Тэрээр архи уусан үедээ гэрийнхэндээ агсам тавьж, хүргэн Э-гийнхээ хүзүүнд хүйтэн мэсээр хутгалж гэмтээсэн байна. Улмаар хохирогч Э Цэргийн госпитальд хүргэгджээ. Ямартаа ч ар гэрийнхэн нь яаралтай дуудлага өгснөөр цагдаагийнхан шуурхай очиж танхайн эл үйлдлийг газар дээр зогсоожээ.
Сэтгэгдэл (3)