зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай нутагт аварга иржээ

2013-6-12
0
ЖИРГЭХ

bulgan-1

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Булган, Орхон аймагт ажиллалаа-

   Үндэснийхээ их баяр наадамд анх түрүүлчихээд I хороололд байраар шагнуулж байснаа дархан аварга Б.Бат-Эрдэнэ байнга дурсаж явдаг. Эхнэртэйгээ танилцсан, гурван охиноо өсгөсөн, гал голомтоо бадраасан энэ л орон сууцаар түүнийг Булган аймгаас төрөн гарсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсан шагнаж байжээ. Тиймээс ч анхдагчдын өлгий болсон Булган хангай нутгийнхантай аварга их ойр явдаг юм байна. Салбар, салбарын 40 гаруй анхдагч, 30 гаруй улсын хийгээд хөдөлмөрийн баатар төрүүлсэн Булган нутгийнхан ч аваргадаа өөриймсөг ханддаг аж.

  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлын хүрээнд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Булган аймагт ирсэн мэдээг нутгийн иргэд “Манай нутагт аварга иржээ” хэмээн цааш, цааш нь дамжуулсаар байсан нь үүний илрэл. Аварга ирсэн мэдээнээр Цогт хун тайжийн талбайд цугласан иргэдийн нэг бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай юм. Тэрээр нутагтаа ирчихээд гэрийн зүг хүлгийн жолоо залж явсан аж. Харин аваргыг ирсэн сургаар зориуд ирж дэмжиж үг хэлэхийг хүсчээ. Тэрээр “Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хатанбаатар Магсаржавын 135 жилийн ойд оролцоод буцаж явна. Нутгаасаа гэрээ зориод явж байтал миний хүндэлж явдаг Монголын цөөн эрчүүдийн нэг Б.Бат-Эрдэнэ ирсэн гэдгийг сонсоод наашаа ирлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшээд Монгол орноо тойрч яваа юм байна. Би энэ хүнийг жаахан гадарлах юм аа. Шударга гэдэг үгийн утга агуулгыг бие сэтгэлээрээ тээж явдаг хүн. 10 гаруй жил улс төрд явах хугацаанд нь алдаж гишгэжээ л гэж би лав сонсч байгаагүй юм байна. Байгаль орчин, газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч гэдгээр нь би хүндэлж явдаг. Энэ хил хязгаар, газар шороо байхгүй бол бид хэнсэн билээ дээ. Б.Бат-Эрдэнэ монгол хүний жудаг, ахуй соёл гээд бүх талаараа сонгогчдын итгэлийг хүлээж чадна аа. Миний нутгийн ард түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

bulgan-2

    Үнэхээр ч Л.Эрдэнэбулган гуайн хэлсэн шиг энэ газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцэж батлуулсан хуулийнх нь үр дүнг Монголын ард түмэн мартахгүй байх аа. Газар нутгийнхаа 50 гаруй хувийг ашиглалтын болон хайгуулын лиценз нэрээр өгчихсөн байсныг Б.Бат-Эрдэнэ гишүүний санаачлан батлуулсан “Урт нэртэй” хуулиар нэлээд сайн цэгцэлсэн гэхэд буруудахгүй. Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд 7000 гаруй лиценз 4000 болтлоо буурсан нь бодит үр дүн. Уул усаа, ой шугуйгаа хамгаалсан “Урт нэртэй” хуулийг удаан настай байхыг Булган нутгийнхан хүсч байсан юм.
“Монголоо гэсэн итгэл, түмнээ гэсэн зүтгэл танд бий. Бид дэмжинэ” гэсэн Булган аймгийн иргэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрөөс улс төрийн аливаа талцал, намчирхлыг зогсооно гэсэн зорилтыг нь талархан хүлээн авч байгаа юм байна.

    Газар сайгүй улстөржилт өрнөж буйг нутгийнхан хэлээд, Булганд л гэхэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн уулзалтад очихгүй байхыг төрийн албан хаагчдад дарга нар нь үүрэг болгосон гэдгийг хэлэх хүн цөөнгүй байлаа. Доороо ингэж улстөржиж байгаа юм чинь дээд талд нь том улс төрөө тэнцвэржүүлэх шаардлагатай гэж иргэд үзэж байгаа ажээ. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн н.Тунгалагсарантуяа хэлэхдээ “Эх орон минь бүрэн бүтэн, ард түмэн эвтэй, нэгдэлтэй байх таны дэвшүүлсэн зарчмыг дэмжиж байна. Улс төрийн намчирхал, талцал бидэнд хэрэггүй ээ. Элдэв талцалгүй, иргэдээ санаа, заяа тэгш амьдруулж чадна гэдэгт, ард түмнээ алагчилж ялгаварлахгүй ажиллаж чадна гэдэгт тань бид итгэдэг. Таныг буруу явахгүй, зөрүү гишгэхгүй гэдэгт итгэж байгаа учраас ардчиллын манаач байх үүргийг танд ногдуулна” гэж байлаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд Монголын ард түмэн итгэл хүлээлгэн сонговол түүнийг дааж явахаа илэрхийлсэн.
Ийнхүү Булган аймгийн иргэдтэй уулзалт хийсэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Орхон аймаг буюу Эрдэнэт рүү хүлгийн жолоо залсан юм.

bulgan-3

Иргэд баялгийнхаа эзэн нь байх бодлого хэрэгжүүлээрэй гэж захив

    Эрдэнэт. Энэ бол XX зууны их бүтээн байгуулалт. Энэ хотыг босгосон, “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн байгуулсан бүтээлч ард түмэн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчөөр сонгоно хэмээн угтан авсан. Мөрийн хөтөлбөрийнх нь заалттай танилцсан, тэмцэж ирсэн амьдралыг нь мэддэг болохоор Б.Бат-Эрдэнэд итгэж буйгаа илэрхийлж байна лээ.
Эрдэнэтчүүд бол байгалийн баялгийнхаа хүчээр хөгжиж болдгийн бодит жишээ болсон ард түмэн. Тиймээс ч ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, иргэддээ баялгаа тэгш хуваарилах ёстой гэсэн Б.Бат-Эрдэнийн дэвшүүлсэн зорилтыг дэмжиж байгаа аж.

    Манайхан Оюутолгойг Эрдэнэттэй их харьцуулдаг. Арга ч үгүй биз адилхан зэсийн орд. Хэдийгээр Оюутолгой Эрдэнэтээс тав дахин том ч ашиглаж байгаа арга хэлбэрийн хувьд зарим талаар Эрдэнэтээс жижигхэн юм шиг байдаг нь нууц биш. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж энэ том хот босоод байгаа бол Оюутолгойд гэр кэмпүүд, сэндвичин байшин л бий. Тиймээс ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг дээшлүүлэх ёстой гэсэн нэр дэвшигчийн зорилтыг Эрдэнэтийн ард түмэн дэмжиж байгаа аж. Мөн иргэддээ олгосон Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг бодит болгоход анхаарч ажиллахыг Б.Бат-Эрдэнэд захиж байсныг тодотгоё.

    МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнийн эрдэнэтчүүдтэй хийсэн уулзалтын үеэр хөндөгдсөн бас нэгэн асуудал нь “Зэс эрдэнийн хувь”-ийнхний тавьсан санал байв. “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаад хаясан овоолгыг дахин шүүж ашигт малтмал олборлох тухай тэдний саналд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Үнэхээр л боломжтой бол иргэдийнхээ санал санаачилгыг би дэмжиж ажиллах болно” гэж хариулт өгч байв.

bulgan-4

    Б.Бат-Эрдэнэ хүнийхээ хувьд, эзэмшсэн мэргэжлийнхээ хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид тохирно, нийгмийн захиалга ч гэж тодотгох олон хүн байлаа. Тухайлбал, өндөр настан Цэдэв гуай “Өмнөх Ерөнхийлөгч нар уул уурхай, орчуулагч, инженер, сэтгүүлч гэсэн мэргэжилтэй хүмүүс байсан. Одоо харин хуульч Ерөнхийлөгчтэй болох боломж бүрдэж байна. Та хуулийн хүн учраас хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа шүү” гэлээ. Харин энэ нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн О.Содбилэг “Би Бат-Эрдэнэ ахыгаа их багаасаа мэддэг. Манай аав, ээжүүд найз. Гэрт нь их очдог байлаа. Миний хэлэх эхний дүгнэлт бол энэ хүн жирийн сайхан монгол аав. Хоёрт, хийсвэр, зохиомол зан аашгүй, хийгүй сайхан монгол эр хүн” гэв. Түүнчлэн тэрээр “Таван тивийн бүх хүн хоорондоо ойлголцож чаддаг нэг л хэл бий. Тэр нь спорт. Манай аварга энэ хэлээр бол ус, цас шиг ярьдаг хүн. Спортын гэдгээр нь хүмүүс сул тал хийх гэж оролдоод байх шиг байна. Би харин давуу тал болгож харж байгаа” гэж тодотгосон. Харин Эрдэнэтийн залуусыг төлөөлж Т.Мөнх-Эрдэнэ үг хэлэхдээ “Цэцэрлэгт хүрээлэн барих, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцтай болох гээд залуус бидэнд хэрэгтэй, тулгамдаж буй асуудал олон байна. Гэхдээ би нэр дэвшигчээсээ үүнийг хийгээд өгөөч гэж хүсээгүй ээ. Бидэнд энэ бүхнийг босгох боломжийг харин олгож өгөөч” хэмээж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.194.114.125)
    Шудрага байсангүй гэж хүмүүс өөчилж, Шудрага байвал бүр ч их өөчилнө. Удвалыг шударга байсан гэж өөчлөхгүй бол өөр өө олдохгүй байхаа хөө
    2013 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 25 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 38 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 25 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 37 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 46 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 54 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    13 цаг 58 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    13 цаг 59 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 0 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 22 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 44 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    16 цаг 48 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 32 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 19 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 30 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 54 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    19 цаг 57 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 5 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 13 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК