зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Байгаль орчинд хүмүүсийн анхаарлыг хандуулах үүднээс 400 гаруй км алхаж байна

2013-6-12
0
ЖИРГЭХ

   Untitled “Монгол Гамп” Ч.Бэлгүүтээ Улаанбаатар хотоос  Эрдэнэт хот хүртэлх  Ногоон хөгжлийг дэмжиж Энх тайвны алхаа хийхээр 5 сарын 26-ны өдөр хөдөлсөн.  Анх удаа  Эрүүл-эко аялал эхлүүлэн алхаж байгаа билээ.   Яг өнөөдөр тэр Сэлэнгэ аймгийн хөтөл суманд очсон байна.  Улаанбаатар хотоос  Эрдэнэт орох замдаа Дархан хот болон бусад сум суурин газруудад очиж залуустаа санал бодлоо хуваалцаж, Байгаль дэлхийгээ хайрлах, Ногоон үзэл баримтлалыг  амьдралдаа хэвшүүлэх, мод тарих нь, хогоо хаяхгүй байх нь бидний амьдралд  ямар ямар чухал өөрчлөлтийг дагуулж болох талаар үеийн залуустаагаа санал бодлоо хуваалцан алхаж байгаа залуу юм.  
   Барууны орнуудад  хүмүүс  тайван замаар алхаж үзэл санаагаа илэрхийлдэг.  Миний хувьд ч алхаж Ногоон хөгжлийг дэмжиж, үзэл санаагаа илэрхийлж байгаа юм. Анх намайг аялалдаа гарах гэж байхад найзуудаас эхлээд хүмүүс  чи 50км ч алхаж чадахгүй гэж хэлж байсан. Өнөөдөр би бараг 300 гаруй км алхаад байна. Төлөвлөсөн хугацаандаа Эрдэнэт орно гэж бодож байгаа гэж Ч.Бэлгүүтээ ярьсан юм. Түүнтэй цөөн хором утсаар ярилцлаа.

-Та ийм хол замыг явганаар туулах санаа хэрхэн төрсөн  бэ?
-Би хөдөө өссөн, өглөө малдаа явна, өдөржин хонио хариулж алхаж яваад орой л гэртээ ирнэ, ер нь хөдөөний бүх л хүүхдүүд ингэж өсдөг. Оюутан болж хотод ирээд  маш их алхдаг байсан. Ерөнхийдөө, алхах гэдэг бол надад хэвийн үзэгдэл байсан. Намайг алхах ордонд төрсөн хүн гэж нэг найз минь хошигнон хэлж байсан. Тийм учраас энэ санааг олсон юм. Би байгаль орчны чиглэлээр ажилладаг учраас энэ тал руугаа илүү холбогдолтой байсан. Залуу хүн зорилго тавиад түүндээ хүрэхийг хүссэн.

-Та ямар мэргэжилтэй вэ,  Байгаль орчны чиглэлээр ажилладаг уу?

-“Эко-Ази” дээд сургуулийг Байгаль хамгаалал, Экологийн мэргэжлээр 2012 онд төгссөн. “Монголын байгаль орчныг хамгаалах оюутан залуучуудын холбоо”-ны тэргүүлэгч, удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

-Таны бидэнтэй аялалын хөгжилтэй явдлаасаа хуваалцана уу, сонирхолтой аялал болж байна уу ?

- Улаанбаатар хотоос Эрдэнэт хот орох зам бол дэд бүтэц сайн хөгжсөн. Би авто замаа дагаж алхаж байгаа. Ингэснээр аюулгүй байдал, төөрөхгүй байхад хэрэгтэй байгаа .  Замаа дагаад явж байгаа болохоор машинтай хүмүүс зогсоод  “Суугаад явчих”, “Хаа хүрэх вэ”, “Машинд суучих” гэдэг. Би  хүмүүст “Үгүй ээ, алхаж байна аа” гээд хэлдэг. Мөн л дараагийн машин ирээд дахиад л “Суучих” гэдэг. Би бүр санаа зовоод сүүлдээ замаасаа хол, дөлж яваад байгаа. Энэ л хөгтэй юм даа. Мөн байгаль дэлхийн энэ сайхан байдлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хадгалж хамгаалж үлдэх нь хамгийн чухал юм гэдгийг ойлгож байна. Монгол орон ийм сайхан уудам газар нутгаараа маш их бахархаж явна.

-Зам айл их таарч байна уу, айлд хонож байгаа юу ?

-Улаанбаатараас Эрдэнэт хүрэх зам бусад замыг бодвол дэд бүтэц багагүй хөгжсөн. Жишээлбэл, сум, суурин газрууд хоорондоо ойрхон зайтай байгаа. Гэхдээ зарим сум нь 60 км зайтай байгаа. “Twitter”, “Facebook”-ээр дамжуулаад “Одоо тэр сумаас, тэр сум хүрэх гэж байна. Тэр хооронд нэг юм уу, хоёр хононо. Тийм учраас таньдаг, мэддэг айл байвал туслаач ээ” гээд хандаад яваад байгаа. Мөн тухайн сум сууринд очиход намайг хүмүүс аль хэдийнэ мэдчихсэн, тэдэнтэй ярилцаад айлд хоночих тохиолдол байна. Зам дагуу зочид буудал тааралдвал хоноглочихож байна.

-Та Эрдэнэт хот ороод аялалаа зогсоох уу, дахин аялал хийх бодол байна уу ?
-Яг одоо ийм бодол алга. Ерөөсөө бодож байгаагүй юм байна. Гэхдээ миний өөрийн зорилго бол байгаль орчныхоо төлөө юм хийх.  Үүний тулд ганцаараа яваад байх үр дүнгүй. Байгаль орчны төлөө юм хийнэ гэдэг багийн л ажил. Жишээлбэл, нэг хүн хэдэн мод, олон хүн хэдэн мод тарих билээ. Тиймээс байгаль орчин руу залуусын анхаарлыг хандуулаад, цаашлаад залуустайгаа хамтраад юу хийж болох вэ гэдэг санааг олох зорилготой юм. Цаашдаа олон залуус надтай нэгдээд дан ганц алхаад яваад байх бус олон үйл хэрэг хийх алсын төлөвлөгөө байгаа.

-Ийм хол явган аялж байна. Таны залуу хүний эрч хүчээр даван туулж байна уу, алхаад ядарч  байна уу ?
-Биеийн байдлын хувьд харьцангуй гайгүй. Өмнө нь хэлсэнчлэн их алхаж байсан. Халуун нартай өдөр тохиолдож байна. Би анхны тусламжийн хэрэгсэл авч явж байгаа. Мөн ардын уламжлалт эмчилгээ гэж байдаг юм байна. Жишээлбэл, халуун наранд наршиж байгаа хүн гадаа аяганд ус хийж тавиад, нарны энергээр халсан усыг уувал хордлого нь тайлагддаг ч юм уу, иймэрхүү мэдүүштэй аргууд байдаг юм билээ.
Хол явган аялахаар боллоо гэхэд таныг хүмүүс  хэр  зэрэг дэмжсэн бэ ? Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэв ?
-Намайг хүмүүс маш их дэмжсэн. Учир нь байгаль орчин, ногоон хөгжлийн төлөө гэхээр хүмүүст шууд ойлгогдсон. Тиймээс намайг байгаль орчны талаар сэтгэлтэй юм гэж хүмүүс надад хэлж байсан. Найз нөхөд маань миний энэ санааг их сонин байдлаар хүлээж авсан л даа. “Заавал алхдаг нь ямар учиртай юм бэ” гэх зэргээр. Ногоон хөгжлийн төлөө хүмүүсийн анхаарлыг хандуулах нь л миний зорилго юм. Харин надад санхүүгийн талаар дэмжсэн хүн байхгүй. Угаасаа алхаж яваа болохоор нэг л санхүү мөнгөний шаардлага байхгүй.

-Баярлалаа, таны аян зам өлзийтэй байх болтугай, амжилт хүсье!

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 27 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 40 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 26 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 39 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 48 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 56 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    13 цаг 59 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 0 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 2 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 23 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 45 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    16 цаг 50 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 34 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 21 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 31 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 55 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    19 цаг 59 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 7 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК