
Хэнтийчүүд Эзэн Чингисийн өлгий нутгийнхан гэдгээрээ бахархдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр ард түмнийхээ итгэлийг хүлээж дахин төрийн тэргүүнээр сонгогдвол Хэнтий аймагт Чингисийн цогцолбор байгуулан, аймгийг Чингис хотхон хэмээн нэрийдэх, Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх боломж буйг дуулгасан. Мөн МАН, болон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын мөрийн хөтөлбөрт орсон сайн зүйлийг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Хэнтий аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уухайлан дэмжиж уулзалт халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.
Тэрбээр Хэнтий аймгийн уулзалтын дараа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Багануур, Налайх дүүргүүдэд ажиллах юм байна