Сонгууль болох гэж байгаатай холбоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн
өмнөөс хандив цуглуулж, иргэдээс их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг
гарсныг цагдаагийнхан онцоллоо.

Сонгууль болох гэж байгаатай холбоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өмнөөс хандив цуглуулж, иргэдээс их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг гарсныг цагдаагийнхан онцоллоо. Хэргийг тодруулбал, Т гэгч залуу АН-аас нэр дэвшигчийн хандивын цуглуулж явна хэмээн бусдаа 14 сая төгрөг залилсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн саатуулжээ. Тэрээр хандив өгсөн иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төрийн албанд ажилд оруулна гэж хуурсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Өөрөөр хэлбэл тэрээр АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн нэрийг барьж мөнгө залилсан хэрэг үйлдсэн байна.
Хэргийг шалгах явцад Т гэгч нь гурван жилийн өмнө Хөдөлмөр зуучлалын албаны тэргүүнээр ажиллаж байхдаа 19 иргэнээс 31 сая төгрөг залилсан хэргээр шалгуулж байгаад оргон зугатсаныг илрүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)