зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн авах хэрэгтэй

2013-6-14
0
ЖИРГЭХ
Төсвийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн авах хэрэгтэй
Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж санаачлагч, бүтээгч иргэд, сонгогчидтойгоо өнөөдөр соёлын төв өргөөнд уулзлаа. Уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцож үг хэлэв.

Сайн санаачилга бүрийг дэмжих нь Ерөнхийлөгчийн ажил гэж боддог

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ “санаачлагч, бүтээгч хүмүүстэйгээ уулзаж буй Ерөнхийлөгчдөө талархаж байна. Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч маань хүмүүст эрх, эрх чөлөө өгөх, төрөөс үзүүлдэг дарамтыг арилгахын төлөө ажилласан. Юм хийдэг, бүтээдэг иргэдээ дэмжихээр Хөдөлмөрийн яам хүртэл байгуулахыг санал болгосон юм. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд анхаарч, тоног төхөөрөмжийг нь хүртэл гаднаас оруулж ирэхэд татвараас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгч тавьж байлаа. Зээлийг дээгүүрээ хуваагаад авдгаа боль, бүтээгчдэд өг гэдэг шаардлага тавьж байв. Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид ээ, ажилтай, орлоготой Монголын төлөө ажиллаж ирсэн Ерөнхийлөгчөө дэмжижцгээе” гэлээ.
 rnrnru 2

-1990 оноос иргэдийн санаачилга маш идэвхтэй өрнөж эхэлсэн. Одоо надад хүмүүс “Та дэмжихгүй байж болно, битгий саад болоорой” гэдэг. Хотын шинэ удирдлага санаачлагч, шинийг сэдэгч, бүтээгчдээ бүх талаар дэмжиж байгаа. Хамтран ажиллаж байсан хүний хувьд би Ерөнхийлөгч маш олон зүйлийг санаачилж, зарлиг шийдвэр гаргаж байсныг сайн мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчдөө эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх боломж олгоцгооё гэж нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэв.
 
 
Сонгууль өгөөгүй бол нэг өдрийн цалин хасдаг байя

Уулзалтад оролцсон санаачлагч, бүтээгч иргэд  “Хүн эрхтэй болохоороо өөрийн эрхгүй хийх бүтээх эрмэлзэл төрдөг юм билээ. Хийж бүтээхийн зэрэгцээ бид хажуудаа байгаа хүмүүсийг өөрчилж, түүнд боломж олгож явах хэрэгтэй байна. Зээл олгоно гээд хууль, шийдвэрт сайхан үгнүүд байдаг ч банк дээр очоод өөр болж байна. Засгийн газрын ам ажил зөрдгийг болиулмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч бууз, банш хийж, бас 40 хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг. Энэ маань 40 ээж, 40 аавд ажил хийх боломж олгож байгаа гэж боддог. Зээл тусламж авахад минь туслаач, зээлийн хугацааг урт болгомоор байна. “Шинэ тосгон” хөдөлгөөн, хуримтлалын бүлгүүд ихээхэн санаачилгатай ажиллаж байна. Тэдгээрийн ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөрэй. Хуримтлалын бүлгийг зарлиг гарган дэмжсэнд Ерөнхийлөгчдөө баярладаг шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хуримтлалын бүлгүүдийг оролцуулмаар байна. Чадавхтай төрийн бус байгууллагуудаар төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлмээр байна. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлыг удьдын адил дэмжиж шаардлагатай бүх мэргэжлээр сургадаг болгоорой. Сонгууль өгөөгүй бол нэг өдрийн цалин хасдаг байя” хэмээн ярилаа.
 
Өөрт хэрэгтэй бус хүнд хэрэгтэй зүйл хийхийг аз жаргал гэж үзье

rnrnu 3

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Очсон газар, уулзсан хүмүүс бүр дэмжиж урам, эрч хүч өгч байна. Зарим хүн ингэж олон газраар явж уулзалт хийгээд ядарч байна уу гэж асуудаг. Би хүмүүсийн дэмжлэгт улам урамшиж, уяа сойлго нь тохирсон хурдны морь шиг сайхан байна. Эрч хүч, хурдтай ажиллах болно гэж хариулдаг.

Иргэдийнхээ санаачилгыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Сайн санаачилга бүрийг дэмжих нь Ерөнхийлөгчийн ажил гэж боддог. Та бүхэнд нэг үг хэлье. “Өөрт хэрэгтэй бус хүнд хэрэгтэй зүйл хийхийг аз жаргал гэж үзье” Цахиагийн Элбэгдорж гээд биччихээрэй.

Бидэнд ойлголтын зөрүү, зовлон жаргал бий. Гэхдээ бие биеэ илүү ойлгож бүтээж болж байна. Үүний жишээ болсон хуримтлалын бүлгүүдийн санаачилгыг би дэмждэг.
Би хүмүүст 3 зүйлийг хэлж байгаа. Улс орноо, ажил амьдралаа, гэр бүлээ бодож сонголтоо хийгээрэй гэж. Бид 100 жилийн өмнө оросоос бензин авч хэрэглэсэн. Өнөөдөр ч авсаар байна. Гэтэл бүр 1930 онд ӨАБНУ нүүрснээс бензин гаргаж хэрэглэж эхэлсэн. Герман 1940 оноос хэрэглэж байна. Өөрийн бензин шатахуунтай болчихвол манай бүтээгчдэд хэчнээн чухал билээ. Тиймээс УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч үүнд үүний төлөө ажиллах болно. Цаг бас бага байна. 60 жилийн өмнө барьсан төмөр замаа өргөтгөөд барьчихвал одоогийнх шигээ 18 сая биш 100 сая, 200 сая тонн ачаа тээвэрлэх боломж бий. Монголоор дамжуулаад Хятад, Гонконгоос Европ руу ачаа хүргэхэд 2 долоо хоног шаарддаг. Далайгаар бол 2 сар. Хэчнээн их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэхийг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Үүнийг шийдэж чадаагүй нь мөнгөтэй холбоотой. Хариуцлагагүй хүнд найз нар нь, хөрш нь мөнгө зээлдэггүй шүү дээ.
 
rnrnru
 
Гадаад орнууд биднийг үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ дэмжих юм байна гэж итгэж байна

Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон долоо хоногт 15 тэрбум долларын санал авлаа. Ямар учраас вэ гэвэл гадаад орнууд биднийг үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ дэмжих юм байна гэж итгэж байна. Авлигатай сайн тэмцэж байгааг дэлхий харж байна. Сайн засаглал байна гэж тэд харж байна.

Үлдэгдэл 300 сая доллараараа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмж гэж би Засгийн газарт чиглэл өгч байгаа. Сая орж ирэхдээ үйлдвэрлэгч бүтээгчдийнхээ хийж байгаа зүйлээс харлаа. Яаж дэмжих вэ гэдэг асуудал байна. Төр бол хамгийн том, хамгийн найдвартай худалдан авагч. Төсвийн хөрөнгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Төсвийн нэг ч төгрөгийг гадаадын бүтээгдэхүүнд зарахгүй, дотоодоосоо авна. Улс орноо бодож сонгоорой гэсэн. Эдгээр асуудлыг шийдэх болно.
 
Бүтээгчид, санаачлагчид та бүхэн бол Монголын хамгийн том баялаг

Засгийн газрыг яамдын асуудлаа тавихад Хөдөлмөрийн яам л байгуулаарай, бусдыг өөрсдөө мэд гэж би хэлсэн. Хөдөлмөрчид, бүтээгчид, санаачлагчид та бүхэн бол Монголын хамгийн том баялаг. Тиймээс ийм хүмүүсээ мэргэшүүлье. Төр тусалъя. Ажлын байр гэж тоног төхөөрөмжийг хэлдэг. Гадаадаас оруулж ирэх тоног төхөөрөмжийг татваргүй болгоё гэж ярьж байгаа. Жагсаалт гаргасан. 1020 тоног төхөөрөмжийг тэр жагсаалтад оруулсан.
 
1 хувийн татвар луу шилжих болно

1.5 тэрбумаас доош орлоготой бол аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Гэхдээ төлдгөөрөө төлнө. Төлсөн татварын 10 төгрөг тутмаас 9-ийг нь буцааж өгнө. Нэг үгээр 1 хувийн татвар луу шилжих болно.

rnrnu 4
Орон нутаг хөгжүүлэх санд хуваарилах мөнгийг нэг хүнд оногдох байдлыг харгалзах болно. Тэгэхгүй бол говийн хүн цөөтэй нэг аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэг хоёрт бараг адилхан мөнгө хуваарилсан байна. Хүний тоог харгалзах нь хүмүүсээ дэмжих нэг хэлбэр юм. Жижиг, дунд үйлдвэрлэгчид бол Монголын нэрийг маргааш гаргах монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мөн. Тиймээс “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай тасгийг дэлгүүр бүрт бий болгоё. Бүтээгчдийг хяналт шалгалтаар дарамталдгаа больё. Тэднийг зүгээр ажлаа хийх боломжоор хангая. Төрийг зөвхөн зөвшөөрөл, лицензийг цуглуулагч болгоё. Мэргэжлийн байгууллагууд нь тэр зөвшөөрөл, лицензээ олгоно биз. Төр өгөхөөрөө дарга нарын бизнес болгоод байна. Харин төр хууль зөрчигчидтэй тооцоо хийх ёстой. банкны дарамтыг бага болгоё. Засгийн газар, Хөдөлмөрийн яам тусгайд нь анхаарах байх. Зээлийн даатгалын санг тусгаарлаж байгаа. Хөрөнгө гэж үзэх юмгүй бизнес эрхлэгчийн зээлийн 60 хувийг нь энэ даатгалын сан хариуцна гэх маягаар явах байх гэж бодож байна. Хүний хариуцлагын асуудал гэж бас бий болохоор уян хатан зохицуулах хэрэгтэй. Юутай ч жижиг, дунд үйлдвэрлэгчид болон гар аргаар юм бүтээгчдэд зориулсан 50 тэрбум төгрөгтэй даатгалын сан бий болж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье.
 
Монголын нэр хүнд унавал дахин босгох гэж 10 жил хэрэгтэй

Засгийн газар тогтвортой ажиллаж байгааг би ололт гэж бодож байгаа. Хэрэв огцорвол та бид бүхний бодсон, төлөвлөсөн ажил хэдэн жилээр хойшлоход хүрдэг. Төмөр зам, цахилгаан станц гээд л. Монголын нэр хүнд унавал дахин босгох гэж 10 жил хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд Монголын нэр хүнд тогтвортой өссөн.
 
 
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын дадлагыг ажилласан жилд тооцно

Монгол мөнгөний зовлонгүй орон болсон. Бид цэцэрлэг, сургуулийн асуудлыг ойрын жилүүдэд шийднэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын дадлагыг ажилласан жилд тооцох болно. 20 хоногийн өмнө би нэг зарлиг гаргасан. Дэлхийн хамгийн нэр хүндтэй 100 их сургуулийн нэгэнд элсэн орсон бол Монгол Улс төлбөрийг нь даах болсон. Одоо та бүхэн үр хүүхдэдээ сайн сур, хичээ л гэхэд болно. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдлээ. Налайх 600, Төв аймаг 1000 айлын орон сууц барьж эхэлж байна. Өнөө жил 270 тэрбум төгрөг орон нутагт хуваарилж, иргэд маань амьдрах орчноо сайжруулж, явган хүний зам, гэрэл тавьж, мод тарьж байна. Хогоо хийх уут тавьж өгч байна. Сум бүхэн нүүрээ угаасан юм шиг болж байна. Ингэснээр Монгол Улс нүүрээ угаасан юм шиг болж байна.
 
 
Таны төлөө үйлчилж чаддаг Ерөнхийлөгч байна


Намайг Ерөнхий сайдаас 2 удаа унахад ард түмэн маань түшиж авсан. Төрийнхөө тэргүүнээр хүртэл сонгосон. Тэгэхээр та бүхнийхээ төлөө би хийхээс өөр аргагүй хүн. Гагцхүү 6 дугаар сарын 26-нд ганцхан өдөр намайг дэмжчих, би дараа нь та бүхнийг 4 жил дэмжье.

Чадалтай үедээ та намайг мартаж болно. Харин ядарсан үедээ надад хандаарай. Таны төлөө үйлчилж чаддаг Ерөнхийлөгч байх болно. Хэлснээ би 6 дугаар сарын 27-ноос шууд хэрэгжүүлж эхэлнэ. Надад Ерөнхийлөгчийн ажилд суралцаад, судлаад байх юм байхгүй. Энэ бол миний бас нэг давуу тал юм” хэмээв.
Санаачлагчид, бүтээгчид өөрсдөө ирсэн төдийгүй санаачилсан, бүтээснээ авчирч харилцан сурталчилж байлаа. Тэд Ерөнхийлөгчөө дэмжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа саналаа хэлэхдээ тов тодорхой илэрхийлсэн юм.

                                            Н.Мөнх-Ялалт

   
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Би зээл аваад хэрхэн гэрчлэл (197.78.143.241)
    Би чамайг нэрээр Кристина Тээрэм байна. Би улмаас би хэд хэдэн онлайн зээлдэгч scammed байсан нь миний цөхрөнгөө барсан нь scammers everywhere.Few сарын өмнө би санхүүгийн хурцдаад болон байсан байгаа учраас маш болгоомжтой байх бүх зээл хүсэгчид мэдэгдэх энэ дунд ашиглахыг хүсэж байгаа, Германд амьдарч байна. Миний найз ямар ч стресс ч 2hours дагуу надад 85,000Euro нь барьцаагүй зээл өгч ноён Питер Жексон нэртэй маш найдвартай зээлдүүлэгчид надад зааж өгсөн хүртэл би бараг л итгэл найдвараа алдсан. Peterjacksonloan001@outlook.com би тамын Би эдгээр луйврын зээлдүүлэгч гарт дамжин, учир нь бүх зээл хүсэгчид мэдэгдэх энэ тэжээлийг ашиглан байна: Хэрэв та зээлийн ямар хэрэгцээ байгаа бол зүгээр л дамжуулан одоо түүнийг холбоо барина уу. Тэгээд би бас таныг би та нэг удаа зээл хэрэгтэй бас бусдад нь мэдээлэл өгч туслахыг хүсч болох юм, би эдгээр хууран мэхлэх онлайн зээлдүүлэгч гарт дамжин ийм там дамжин өнгөрөх бүр миний дайсан хүсэхгүй байна Мөн ноён Питер Жексон таны зээл авах, би Бурхан түүнд урт удаан амьдралыг өгөх ёстой гэж залбирч байна. Бурхан түүнийг үүрд адислах болтугай. Кристина Миллс Би зээл аваад хэрхэн гэрчлэл
    2015 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (103.11.194.58)
    undesnii uildverlelee demjitsgeey ta argagui helsenee hiideg hun yum maa
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • ээгий (210.101.131.231)
    Ерүнхийлөгч нээрээ яр;ж хийж чадаж байгаам шүү,, үнхээр юу хийхээ мэддэг ухаантай хүн юмаа..
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 16 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 16 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 16 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК