ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүний хоригдох хугацаа өчигдөр дуусгавар болсон ч прокуророос дахин сунгасан байна. Иймд түүний өмгөөлөгч эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байгаа аж. Хэрвээ түүнийг суллахгүй бол эхнэр Ч.Мандах "ноцтой" баримт дэлгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал өнөөдөр тодорхой болох юм. Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдсэн, түүнийг хорьсон нь хууль бус гэж үзэж байгаа. Хэрэв энэхүү хууль бус үйлдэл үргэлжилвэл тэрээр энэ сарын 18 буюу өнөөдөр хэвлэлийн хурал хийж зарим нэг баримтыг дэлгэхээ мэдэгдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)