зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол хоёр хөршийнхөө гарц байх ёстой”

2013-6-18
0
ЖИРГЭХ

  Pa201306182556 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол суманд, үдээс хойш Мандал суманд тус бүр ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзан мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасны зэрэгцээ Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршиж байгааг онцлоод тэдгээрийг холбох гүүр нь Сэлэнгэ, Дорноговь аймаг болж буйг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас эл онцлог байдлыг хөгжил болгон хувиргахын тулд Алтанбулаг-Замын-Үүд сумдыг холбосон хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөсөн байна. Авто зам ашиглалтад орсноор Замын-Үүд сумаас Алтанбулаг хүртэлх авто замын тээвэрлэлт саадгүй болно. Дээр нь төмөр замаа шинэчилснээр Монгол Улс хоёр хөршийнхөө гарц нь болно. Энэ нь эргээд улсынхаа хөгжлийг урагшлуулж эдийн засгийн өсөлтөө хангах боломжийг нээнэ.
 
   Монгол Улсын Ерөнхийлөгч энэ тухай тодотгохдоо “Хойд хөрш газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигддэг бол өмнөд хөрш хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Мөн Хятад улсын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд тэргүүлэх болсон. Гэхдээ өмнөд хөрш нь бараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргахын тулд далайгаар тээвэрлэлт хийхэд хоёр сарыг зарцуулдаг. Хэрвээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэлт хийж Европ руу гаргавал ердөө хоёр долоо хоног л зарцуулна. Газар нутгийн ашигтай байрлалаа Монгол Улс ашиглаж төмөр замын тээвэрлэлтээ өргөжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүний тулд Монгол Улс одоо төмөр замаа шинэчлэх, орон сууцаа барих, эрчим хүч гадаадаас царайчлахгүй болохын тулд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж ажиллаж чадах Ерөнхийлөгч сонгогдох ёстой. Сонгогч та бүхний хувьд гурван нэр дэвшигчээс хэнийг дэмжих нь өөрсдийн тань эрх. Гол нь улсын хөгжлийг урагшлуулах, хөгжилд чөдөр тушаа болох ёсгүй төрийн тэргүүн сонгогдох нь чухал шүү” гэж  онцолсон юм.
   Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын хувьд Монголын төмөр замын гол зангилаа бүсэд тооцогдож байна. Төмөр замаа дагаад хүн амынх нь суурьшил бусад сумдтай харьцуулахад өндөр аж. Тухайлбал, Мандал сум 26 мянган хүн амтай юм байна. Гэхдээ орон нутгийг хөгжүүлэх зориулалтаар 600 сая төгрөг төсвөөс хуваарилагджээ. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “26 мянган хүн амтай Мандал суманд 600 сая төгрөг бус зургаан тэрбум төгрөг хуваарилагдах ёстой. Ирэх жил УИХ-аас хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа сум, баг гэдгээр харах биш хүн амынх нь тоог харгалзан үзэж хуваарилалт хийнэ гэж найдаж байна” гэлээ.
   Сэлэнгэ аймгийн хувьд Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг байсаар ирсэн. Тэр хэрээр хүнсний ногооны тариалалт ч сүүлийн жилүүдэд эрс өссөн. Гэхдээ ногоочдын хувьд тарьж ургуулсан ногоогоо борлуулах нь амаргүй ажлын нэг болж хувирчээ. Хэрэглэгчдийн хувьд чанартай хүнс хэрэглэх ёстой атал үнэ хямдыг нь харж өмнөд хөршөөс импортолсон чанаргүй ногоог түлхүү худалдан авдаг нь дотоодын хүнсний ногооны борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг байна. Нөгөөтэйгүүр, борлуулах сүлжээ бүрдээгүй нь олон сарын ажил болж хураан авсан ногоогоо хэдэн тонноор нь муутгаж илжрүүлэхэд хүргэдэг гэнэ. Тиймээс Засгийн газраас ирэх намраас эхлэн хүнсний ногоог Улаанбаатар хотын хүнсний захуудаар борлуулахад анхаарахаар болсон аж. Иймд ногоочдыг тарьсан ногоогоо хаана яаж борлуулах вэ гэдэгт санаа зовнихооргүй болж байгааг төрийн тэргүүн мөн энэ үеэр санууллаа.
   Бас нэг захиас хэлсэн нь, архины хэрэглээ буурч байгаа учраас Мандал суман дахь спиртийн үйлдвэрлэлийн технологийг өөрчилж хүнсний бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хэтийн төлөвийг харах нь чухал болохыг онцлов. Ингэж чадвал мандалчууд мөн ажилтай үлдэнэ. Ер нь Сэлэнгэчүүдийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК ойрхон байршин байгаа нь барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо бас бий аж.
   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар ажиллаж байгаа юм. Баянгол, Мандал сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгчийн сонгууль бол Монголын ард түмний хаан сонголт. Төрийн тэргүүн нь 2.8 сая хүүхэдтэй айлын эцгийн үүргийг хүлээдэг амаргүй алба. Ийм амаргүй албанд ард түмнээ хуваадаг бус эвлэрүүлдэг Ерөнхийлөгч сонгогдох ёстой. Та бүхэн сонголтоо зөв хийгээрэй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Авлигатай тэмцэхэд хамгийн их нөмөр нөөлөг түшиг болж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Өнөөдөр авлигын том, том хэргүүд илэрч байгаа нь Ерөнхийлөгчийн авлигачидтай хийж буй тэмцлийн дүн. Та бүхэн арилжааны банкинд данстай бол түүнийгээ нэг шалгаад үзээрэй. Том авлигачид иргэдийн нээлгээд мартсан дансанд их хэмжээний мөнгийг түр байршуулаад буцаагаад авч байна. Магадгүй таны дансанд их хэмжээний мөнгө орж ирсэн байвал түүнийг айж эмээлгүй аваарай, асуудалд орохгүй. Авлигачид асуудалд орохгүйн тулд хууль бусаар олсон хөрөнгөө бусдын дансанд нууцаар байршуулж хэрэгт орохгүйг хичээж байна” гэв.
   Иргэд, сонгогчид дор бүрнээ шуугилдаж “Банкин дахь дансаа нэг шалгаж үзэх минь. Юмыг яаж мэдэх вэ, тэрбум, тэрбумаар тоологдох их мөнгөний сураг дуулдах болсон учраас дансаа шалгах нь зөв юм байна. Авлигачидтай зүрхшээхгүй тэмцэж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо дэмжинэ ээ” гэсээр энэхүү уулзалтыг өндөрлүүлсэн юм.
   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх уулзалтыг өндөрлүүлээд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүн хараа дахь зангилааны төмөр замчидтай уулзалт хийсэн юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн орон нутгийн иргэд, сонгогчидтой хийж байгаа уулзалт үндсэндээ өндөрлөж, зөвхөн нийслэлчүүдтэй хийх уулзалт үлдэж байна.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС, АВИЛГЫН ХИР ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТАЙ, УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛГОХ ЯНЗТАЙ ШҮҮ ЭНЭ МАН ГАРУУД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . . . . . . . . . . . . . . ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ХАМТААР ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Diplomat (188.221.227.96)
    Mongoloor daanch neg dutahgyi bailgyi dee... Bidel tsaraichilj hiliin garts neej uguuch geedel yavj bna shyy dee! Ih gyrenyydiig dutuu unelj boloh uu?
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (86.7.23.173)
    hyatad ali hediine Kazahstanaar dairaad evrp ruu garchihsan shuu dee erhem Ebe guai
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • ee (122.201.18.7)
    Denduu saihan yrina shuu
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 20 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 20 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 20 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК