Өчигдөр нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 49 үйлдэл бүртгэгдсэн байна. Тэгвэл мөн алга болсон хүүгийн цогцогсыг олсон байна. Энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутаг, Орхон голд тус багийн харьяат есөн настай хүүхэд живж нас барсан хэрэг гарсаныг бид та бүхэнд мэдээлж байсан. Аймгийн Онцгой байдлын албаны алба хаагч аврагчид голын дагуу 10 гаруй хоногийн турш эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст цогцсыг нь өчигдөр олсон байна. Одоогоор энэ хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын төвд тус сумын харьяат 15 настай эрэгтэй Б нь голд живж нас барсан байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































