Өчигдрийн байдлаар авто ослын гэмт хэрэг 17 бүртгэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт автомашин онхолдсон байна гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу албаны бүрэлдэхүүн очиж шалгахад нийслэл хотын харъяа 42 настай эрэгтэй Н нь өөрийн эзэмшлийн "Тоёото прүсс" маркийн автомашиныг жолоодож яваад, замын хажууруу унаж онхолдон гэмтжээ. Үүнийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.Мөн Увс аймгийн Давст сумаас 40 км газарт "УАЗ 469" маркийн автомашин онхолдож тус сумын харъяат 26 настай эрэгтэй Б, 17 настай эрэгтэй Г нар автомашин дотроо шатаж нас барсан байна. Энэ талаарх мэдээлэл өчигдөр 21.00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд одоогоор хэргийн газар үзлэг шалгалтыг явуулж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (3)