
Улсын клиникийн III эмнэлгийн дарга асан Б.Батчулуун өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан гомдол гаргажээ. Түүний гомдлыг ирэх долоо хоногт шийдвэрлэх талаар эх сурвалж мэдээллээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн дарга нарыг чөлөөлөхдөө тушаал гаргаж Б.Батчулууныг ажлаас нь халж үүрэг гүйцэтгэгчээр тус эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байсан Л.Баярцэцэгийг томилсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/