Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Төмөр замын депогийн ажилтай танилцаж, ажилчидтай уулзлаа.Нэр дэвшигчийг намаас нь Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн тэргүүтэй баг дагалдлаа. Төмөр замын депогийн дарга Б.Батдорж төлөөлөгчдийн хамт нэр дэвшигчийг угтан авч ажлаа танилцууллаа. Төмөр замын хөдөлгөх хүч бол зүтгүүрүүд. Манайд үйлдвэрлэдэггүй учраас гаднаас авснаа арчлах, тордох, эдэлгээг нь уртасгах их ажлыг инженер техник, оношлогоо, засварын их ажлыг нуруундаа үүрч иржээ.
Зүтгүүрийн доголдол, эвдрэл гэмтлийг илрүүлдэг багажтай. Оношилгооны лабароторид сургалт явуулдаг юм байна. Өнөөдөр төмөр замынхан тоног төхөөрөмжөө гаднаас авахгүйгээр өөрсдөө болгож, сэргээн засч, шинээр хийж байгааг ажилчид ярилаа. Үүний дүнд Монголын төмөр зам тасралтгүй ажиллаж байна. Мөн төмөр замын инженерүүд “Хоёр загал” зүтгүүр бүтээж, монгол чанарыг дэлхийд батлан харуулсныг нэр дэвшигч онцолж, цаашид илүү их амжилт гаргахыг тэдэнд хүслээ. Төмөр замын депогийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж буй анхны эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.






















































Сэтгэгдэл (1)