Өнгөрсөн хагассайн өдөр гэмт хэргийн шинжтэй 65 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Завхан аймагт тус аймгийн харъяат 7 настай эрэгтэй Б нь мориноос унаж нас баржээ. Мөн Хөвсгөл аймгийн Ар булаг сумын хоёрдугаар баг Мандал гэх газар үер бууж тус сумын харъяат 18 настай эмэгтэй М, 11 настай эрэгтэй О, 4 настай эрэгтэй Х нар нас барсан байна.
Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сант сумын Тариат багийн засмал зам дээр автомашин онхолдож 68 настай эрэгтэй У, 58 настай эрэгтэй Ц нар нас барсан байна. Хэргийг одоогоор шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































