Өчигдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Зүүн сэлбийн 7А тоотод хашааны гадаа эмэгтэй хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 40 орчим настай эмэгтэй хүний цогцос байсан бөгөөд биеийн ихэнхи хэсэг, баруун нүдний дээд зовхи, нүүр хацар, дух хэсэгт хөхөрсөн байдалтай, цээжний хэсэг, шилбэ, өгзөг зэрэг газруудад цус хурсан байжээ.Улмаар хэргийн газарт ажилласан цагдаагийн үзлэг шинжилгээгээр гадны нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон байна. Одоогоор гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)