2013 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:28, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.


















































