Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж, УБТЗ-ын харьяа Сайншанд өртөөтэй хамтран билет худалдаалалтын төвийг аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр болон УБТЗ-ын Сайншанд өртөөний холбогдох хүмүүс 2013.06.21-ний өдөр иргэдэд хүлээлгэн өгсөн юм.Билет худалдаалалтын төв нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтсэн бөгөөд Монголд анх удаа хотынхоо төвд байрлаж байгаагаараа онцлогтой юм.
Түүнчлэн иргэдийн сэтгэлд нийцсэн ажлуудын нэг болж чадсан юм. Орон нутгийн удирдлагууд болон төмөр замын хамт олонд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.





















































Сэтгэгдэл (1)