
Улсын баяр наадмын өмнө болдог наадмын сорилго барилдаан өнөөдөр 14 цагт “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ. Энэ барилдаанаар 2012-2013 оны наадмаас наадмын хоорондох барилдаан өндөрлөж байгаа юм. Тиймээс хаалтын сорилго барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноороо барилдах юм.
Харин жил бүрийн наадмын өмнө болдог Бүх цэргийн баяр наадам долдугаар сарын 3-нд болох юм байна.