Манай улсын иргэд гадныханы гар хөл болон эсвэл хулгай хийэ, хар тамхи зөөвөрлөх замаар гадаадын хууль хяналтынханд баригдаж ял шийтгэл эдлэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгэхээр өөрсдийн иргэдээ эх орондоо авчирч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх явдлыг ГХЯ болоод холбогдох албаныхан эрэлхийлэх болсон талаар ГХЯ-ын сайд Л.Болд онцолж байсан.Ямартаа ч өдгөө Тайланд улсад Монголын 14 иргэн ял эдэлж байгаагаас арав нь хар тамхины хэргээр хоригджээ. Харин дөрөв нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа тул эл дөрвөн иргэнээ ГХЯ-ны холбогдох албаныхан эх орондоо авчирахаар болсон юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Тайланд улсын Банконг хотоос 45 км-ийн зайд орших хорих ангиас хулгайн хэргээр ял эдэлж байсан гурван иргэнээ авчирсан бол үлдсэн нэг ялтнаа өнөөдөр авч ирэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































