Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2013 оны эхний хагас жилийн байдлаар нийт 530 иргэний хэрэг хүлээн авснаас 85 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, шүүх хуралдаанаар 475 хавтастай 387 хэрэг хэлэлцсэн байна.Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 387 хэргээс 365 хэргийг хяналтын шатны журмаар, 22 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр хэлэлцжээ.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 365 хэргийн 56.4 хувь буюу 206 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 14.2 хувь буюу 52 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 7.9 хувь буюу 29 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 1.4 хувь буюу 5 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг /хэргийг/ хэрэгсэхгүй болгож, 20 хувь буюу 73 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
2013 оны эхний хагас жилийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд нийт 76 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэжээ.
Эхний хагас жилийн байдлаар Улсын Дээд шүүхээр хянагдсан иргэний хэрэгт хийсэн судалгаанаас үзвэл хяналтын журмаар гаргасан гомдлын 56.4 хувь нь үндэслэлгүй байсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































