“Taong Putik” буюу “Шаварт хүмүүс” фестиваль бол Филиппиний гол баяруудын нэг билээ. Энэхүү баяраар сүсэгтэн олон Гэгээнтэн Жонд хүндэтгэл үзүүлэхдээ гадил жимсний хальсаар нөмрөг хийж, шаварт хутган өмсдөг байна.
Хүндэтгэл үзүүлэхдээ шавран хувцас өмсөх уламжлал хэзээнээс тогтсон нь тодорхойгүй аж. Гэхдээ уугуул оршин суугчдын дунд нэгэн домог яригддаг байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Филиппинд цөмрөн орсон Японы цэргүүд тосгоны оршин суугчдыг цаазлах тушаал авчээ. Гэтэл олон хоногоор бороо орж, шавар балчиг ихэссэн тул энэхүү тушаалийг өөрчилсөн байна. Тиймээс цаазын аюулаас мултарсан иргэд шаварнаас биедээ түрхэцгээж баяраа тэмдэглэсэн гэдэг аж.
Өнгөрсөн сарын 24-ний өдөр болсон "Шаварт хүмүүс"-ийн баярын сонирхолтой зургуудыг хүргэе.

Д.Идэр

Сэтгэгдэл (1)