
Урьд өмнө манай улсад гарч байгаагүй эл хэрцгий хэргийг эмэгтэй хүн үйлдсэн нь нийгмийг айдаст автуулж байна
Талийгаач эмэгтэй аав, хүүгийн хамт амьдардаг байжээ
Талийгаач эмэгтэй Э нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ороод удаагүй ч татварын байцаагчаар 8 жил ажилласан. 1982 онд төрсөн тэрээр аав, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд амьдардаг байжээ. Тэрээр 2006 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст байцаагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө албан тушаал дэвшин, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчаар ажиллах болжээ. Тэрээр 2010 онд “Татварын ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнуулж байсан шилдэг залуу татварын байцаагч байсан тухай хамт олон нь өгүүлж байсан юм. Хохирогч эмэгтэй Э нь Баянгол дүүргийн 21 дүгээр байранд амь насаа алдсан ч энд чухам ямар учраас очсоныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байгаа юм . Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд тэрээр 21.00 цаг хүртэл ажил дээрээ сууж байгаад гэрлүүгээ харилгүй, хэрэг гарсан газарлуу явжээ. Учир нь тус байранд уулзая гэж нэгэн танил нь дуудсан аж. Улмаар цагдаа нар утсаар хамгийн сүүлд дуудсан гэх бас нэгэн татварын байцаагчийг саатуулаад байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм. Хохирогчийн хувьд сэжигтэн этгээдийн хамтран амьдрагч, баян эр Д.Батболдтой хайр сэтгэлийн холбоотой болсон тухай мэдээлж байсан билээ.
Сэжигтэн Ц.Туяа гэж хэн байв
Талийгаач бүсгүй III дугаар хорооллын 15 дугаар хорооны 21 байрны найман давхарт амь насаа алдсан. Тэгвэл Ц.Туяа нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ талийгаачийг найман давхарт отож байгаад хоёр хутгаар хаа таарсан газарруугаа чичсэн гэж мэдүүлжээ. Улмаар талийгаачийн биед хүйтэн мэсээр 75 удаа хатгаж, сийчсэн нь нотлогдсон. Тэгэхээр энэ бүсгүй бараг л хэргээ хүлээгээд байгаа гэсэн үг юм. Гагцхүү хамсаатан этгээд байгаа эсэхийг давхар шалгаж байгаа юм. Учир нь аллага болохоос өмнө талийгаачийн бие нь хөхөрсөн зодуурны ул мөр байсан гэнэ. Хэргийг үйлдсэн Цэгмид овогтой Туяа нь 1976 онд төрсөн, аав, хоёр хүүхдийн хамт амьдардаг нэгэн юм байна. Ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Д.Батболд гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй нэр холбогдож эхэлжээ. Улмаар хохирогч Э-д хувийн өс хонзон санаж амь насыг нь хохироожээ. Ц.Туяагийн хувьд Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд одоогоор жирэмсний амралтаа авсан байжээ. Хардалт, өс хонзонгоос бол тэрээр ийн хоёр хүүхдээ өнчрүүлж, шоронд 25 жилийг өнгөрөөх дээрээ тулаад байна.

Хоёр бүсгүйг хувцас шигээ сольсон Д.Батболд гэж хэн бэ?
Татварын байцаагч нарын энэ хэрэг өс хонзонгийн сэдэлтэй, хардалтаас үүссэн хэрэг гэдгийг бид мэдэж байгаа. Тэгвэл нэгийг нь үхэлд, нөгөөг нь шоронд хатахад хүргэсэн Д.Батболд гэж хэн бэ?. Тэрээр хоёр бүсгүйд хоёуланд нь нэлээдгүй үнэтэй “Волксваген Таурег” маркийн автомашин бэлэглэж байсан бэл бэнчинтэй нэгэн гэнэ. Учир нь өмнө нь татварын байцаагчаар ажиллаж байгаа удалгүй Эрдэс баялаг, эрчим хүчний яам байхад Хуулийн хэлтсийн даргаар ажиллах болжээ. Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам салахад Уул уурхайн яаманд үлдэж Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байсан гэнэ. Тэгвэл өдгөө тушаал дэвшиж Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг аж. Д.Батболд хуульч мэргэжилтэй.
Хоёр бүсгүйг ийм байдалд хүргэж, ижил маркийн машин бэлэглэж явсан бэлтэй эрд чухам ямар хариуцлага ноогдуулахыг нийгэм анхааралтай ажиглаж байна.
Хуулийнханы үзэж буйгаар Д.Батболдод эрүүгийн хариуцлага тооцох ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Харин гэр бүлийн хүрээнд ёс зүйн асуудал яригдаж болох аж.
Ямартаа ч хардалтаас болж нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан. Харин хэргийг үйлдэхэд хүргэсэн Д.Батболд гэх залуу ямар ч ял, зэмлэл хүлээхгүйгээр хоцорно.
24tsag.mn
Сэтгэгдэл (60)