Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг агсны гэр бүлийг залилангийн хэрэг үйлдсэн гэж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 3-нд болж, тэднийг батлан даалтад гаргажээ. Учир нь тэд залилангийн хэргээ шалгагдаж байх зургаан сарын хугацаанд иргэний хэргээр шийдүүлсэн байна. Хуулиндаа залилангийн хэргийг иргэний хэргээр шийдүүлдэггүй учир Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргээр шийдэхээр болжээ. Иймд тэднийг шүүх хурал товлогдтол батлан даалтад гаргасан байна. Мөн Ц.Ганзоригийн гэр бүл удаа даргаагийн танхай, залингийн хэрэгт холбогдсон тухай бид өмнө нь мэлээлж байсан билээ.Д.Ундрах /24tsag.mn/




















































