
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улаанбаатар хотод шинээр баригдаж буй 45 цогцолбор барилгад шалгалт хийжээ. Ингэхэд шинээр баригдаж буй долоон цогцолбор барилгыг барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барьж байгааг тогтоожээ. Эдгээр барилга нь Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороо иргэн Я. Ганбаатар нарын үйлчилгээтэй есөн давхар орон сууцны барилга, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Өлзийт интер трейд” компанийн үйлчилгээтэй 55 айлын орон сууцны есөн давхар барилга, мөн тус компанийн үйлчилгээтэй 72 айлын орон сууц, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Индустр” компанийн Соёмбот өргөө зэрэг байна. Зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж байгаагийн гол шалтгаан нь техникийн нөхцөл гараагүй буюу дутуугаас шалтгаалан зураг төсөлд магадлал хийгдээгүйтэй холбоотой гэж байцаагчид мэдээллээ.