ССАЖЯам болон Төрийн өмчийн хороо хамтран 2013 оны 06 дугаар
сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон нэхэмжлэгч ТӨХ,
хариуцагч МАН-д холбогдох В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй
холбоотой маргааны шүүх хурлын шийдвэрийг албан ёсоор олон нийтэд
танилцуулсан билээ.Улмаар Ленины музейн барилгыг Төрийн өмчийн хорооных мөн юм гэдгийг тогтоож, шүүхийн шийдвэрт МАН-аас давж заалдаагүй байсан.
Уг шүүх хуралд МАН-ын талаас нэг ч хүн хүрэлцэн ирээгүй. Тэднийг шүүхийг хүндлэн үзээгүй хэмээн шүүхээс үзэж хурлыг хойшлуулалгүй хариуцагчгүйгээр хийсэн билээ. Мөн МАН-ыг хууль бус өмчлөгч тул уг байрнаас албадан чөлөөлөх гэсэн шүүхийн шийдвэр гарч байсан билээ. Тэгвэл тус шүүх хурлыг хууль бус хэмээн үзэж МАН-аас давж заалдахар болжээ.
Д. Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)