
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан хушны самар хилээр гаргахыг завдсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд холбогдон, самрын эздээс хээл хахууль авсан, зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлдэг сүлжээ бий болгосон гэх хэргүүдийг тус албанд нэгтгэн шалгаж байсан юм. Улмаар хэргийн холбогдогч хятад, монгол иргэдийг сулласнаас гадна самруудыг нь эздэд нь өгөхөөр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)