Баянхонгор аймгийн наадам өргөн дэлгэр сайхан болж өчигдөр өндөрлөлөө. Тус аймгийн энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааныг Баянговь сум авчээ. Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн байна. Үзүүрт сумын Баянбулаг сумын харьяат Нацагсүрэнгийн Золбоо шалгарч аймгийн заан цол хүртжээ.
Их шөвөгт Баянбулаг сумын Аварзэдийн Отгонбаатар, Богд сумын харьяат шилдэг сумын заан Жаргалын Энхбаатар нар шалгарч аймгийн харцага цолонд хүрсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.


















































