Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны
тавын даваа шувтарлаа. Тавын даваанд даян аварга Г.Өсөхбаяр улсын начин М.Цанлигаар, улсын аварга С.Мөнхбат , улсын начин Н.Батзаяагаар, аймгийн арслан Т.Баасанхүү улсын арслан Б.Ганбатаар тус тус давлаа. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Ш.Жаргалсайханаар, улсын арлсан Г.Эрхэмбаяр, улсын заан Б.Соронзонболдоор, улсбн харцага А.Цацабшир, улсын арслан Д.Азжаргалаар , аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын гарьд Д.Рагчаагаар, аймгийн арслан Э.Оюунболд, улсын гарьд И.Доржсамбуугаар, аймгийн арслан Л.Цэрэнтогтох, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин С.Батсууриар, улсын заан Т.Санчир, улсын харцага Л.Пүрэвжаваар, улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Ч.Баянмөнхөөр, аймгийн арслан Н.Батсуурь, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр, улсын начин Б.Батмөнх улсын харцага Ц.Содномдоржоор, улсын начин Э.Энхбат , улсын начин Ц.Одбаяраар, улсын начин Б.Гончигдамба , улсын начин Пүрэвсайханаар тус тус давлаа. 24tsag.mn


















































