
Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлээд байгаа билээ. Энэ даваанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй 16 бөх уран мэхийг уралдуулан барилдах юм. Үүнээс найман улсын начин цолтон улсын харцага цолны төлөө барилдана. Тэгвэл Г.Өсөхбаяр аварга, улсын начин цолны болзол шинээр хангасан, Монгол Улсын Хөдөлмөрийн
баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаярт тахимаа өглөө. Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр ийнхүү өнөө жилийн баяр
наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цолны болзол
хангалаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)