
Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй 16 бөх уран мэхийг уралдуулан барилдах байсан ч Г.Өсөхбаяр аварга барилдалгүйгээр олимпийн аварга Н.Түвшинбаярт тахимаа өгөөд байгаа билээ. Харин дөнгөж сая улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага А.Цацабширээр зургаа давлаа. Мөн улсын начин Б.Батмөнх улсын заан Ч.Санжаадамбаар зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа.
24tsag.mn