Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхлэх гэж байна. Долоогийн даваанд нэг аврага, хоёр арслан, хоёр начин, гурван аймгийн арслан хүч үзнэ. Эдгээр улсын начин, аймгийн арслангууд бүгд улсын харцага болны болзолыг хангалаа. Эндээс дүгнэж үзвэл энэ жилийн наадмаас тунаж барилдсан хоёрын нэг улсын заан болох нь гацраагүй боллоо. Мөн аварга арслангуудын өвдөг шороодсон бөх ч бас заан болох боломжтой. Тиймээс хэдэн ч заан төрж магадгүй боллоо.
Долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбат, аймгийн аварга Н.Түвшинбаяр, улсын арлан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Гончигдамба, улсын арслан Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Э.Оюунболд, улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Н.Батсуурь нар тунаж үлдсэн билээ.
24tsag.mn

















































