Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхлэх гэж байна. Тэгвэл долоогийн даваанд тунаж үлдсэн бөхчүүдийн ам авсан байдлыг танилцуулж байна.Долоогийн даваанд Улсын аварга С.Мөнхбат аймгийн аварга Н.Түвшинбаярыг, Улсын арслан Х.Мөнхбаатар улсын начин Б.Гончигдамбыг, Улсын арслан Г.Эрхэмбаяр аймгийн арслан Э.Оюунболдыг амлаж авлаа.
Харин улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Н.Батсуурьтай тунаж барилдахаар боллоо.


















































