
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Долоогийн давааны эхний уран мэхтэй барилдааныг улсын арслан Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Э.Оюунболд нар үзүүлж Г.Эрхэмбаяр арслан давлаа. Энэ жилийн барилдаанд аймгийн арслан Э.Оюунболд чамлахааргүй сайн барилдлаа. Э.Оюунболд нь Б.Бат-Эрдэнэ аваргын нутгийн бөх ба энэ жил 19 настай юм. Түүнчлэн долоо давсан Г.Эрхэмбаяр арслан өнөө жил их өнгөтэй байна.