
Цэнгэлдэх хүрээлэнд түрүүлж айрагдсан азарганы цолыг дуудлаа. Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн азарганы уралдаанд Азарганы уралдаанд 204 азарга бүртгүүлж, 187 хурдан хүлэг тоосоо өргөсөн юм. Энэ насанд манлай уяач, "Ажнай" Д.Бат-Эрдэнийн Улс халзан гурав дахиа түрүүлсэн билээ. Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хар, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Э.Бямбасүрэнгийн хүрэн,айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын Г.Тэмүүлэнгийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын цагаан хул азарга орсон юм.