МУ-ын ерөнхийлөгч энэ жил цолны болзол хангасан бөхчүүдэд цолны үнэмлэх энгэрийн тэмдэгийг гардуулж өглөө. Энэ жил Увс аймгийн Тэс сумын харьяат "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨҮГ,
"Увснуур" дэвжээ, БХИС-ийн бөх аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо,
"Газар холдинг" ХХК, "Гео мандал" ХХК, "Хантайшир" дэвжээний бөх аймгийн
арслан Лувсандоржийн Цэрэнтогтох нар начин болов.Тэгвэл Булган аймгийн Сайхан сумын харьяат "Булганхангай" дэвжээ, "Женко" клубын бөх аймгийн арслан Найдангийн Түвшинбая, Увс аймгийн Ховд сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, 415-р анги, "Увснуур" дэвжээ, "Химон" ХХК-ний бөх аймгийн арслан Намсрайжавын Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хэнтий аймгийн Цагдаагийн газар, "ХанХэнтийн аварга" дэвжээ, "Хангарьд" группийн бөх аймгийн арслан Энхтөгсийн Оюунболд нар улсын харцага цол хүртлээ. Ийн харцага гурав, начин хоёр төрлөө.

















































