
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын
92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд заан цолны болзол хангасан бөхөд цол, тэмдэгийг нь гардууллаа. Ингээд долоо давсан Төв аймгийн Баянхангай сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын "Аврагч" биеийн тамир спортын хороо, "Дүнжингарав" дэвжээ, "ИНЕГ"-ын бөх улсын начин Батзоригийн Батмөнх заан цолныхоо үнэмлэх тэмдэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардууллаа. Б.Батмөнх "Санасандаа хүртэл барилдсандаа баяртай байна. Чанга, чанга барилдаантай наадам боллоо" гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)