Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн зөрчлийн 4, аврах ажиллагааны 2 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, "Буурал ээж" хүнсний дэлгүүрийн баруун талд баригдаж байсан байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад андуурсан дуудлага байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчины гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад андуурсан дуудлага байжээ. Энэ мэт андуурсан, хуурамч дуудлагыг НОБГ-т удаа дараа ирж байгаа тул иргэдийг хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/


















































