
Баасан гаригт гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах 14, танхайрах зургаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 12, үүнээс гэмтсэн хүн 17, осол найм гарчээ. Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ. Эдгээр хэргээс 27-н хэргийнх нь эзэн холбогдогчийг нь олж тогтоосон байна. Тухайлбал, Төмөр замын Толгойт өртөөнд орох дохионы орчим галт тэргэнд хүн дайруулж нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 20:40 цагийн орчимд ирж, улмаар очиж шалгахад Төмөр замын 396-р км-ын гуравдугаар зуутад Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273-р галт тэргэнд ХУД-ийн долдугаар хорооны иргэн 37 настай эрэгтэй Ж гэгч нь дайрагдаж нас барсныг Төмөр замийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)