
Өнгөрсөн Бямба гарагт гэмт хэргийн шинжтэй 30 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах зургаа, хулгайлах дөрөв, булаах нэг, дээрэм хоёр, танхайрах 10, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12, осол нь арав, золгүй байдлаар таван хүн нас баржээ. Тухайлбал Завхан аймгийн Сонгино сум, тариат баг хэмээх газар хүн нас барсан байна гэсэн мэдээллээр очиж шалгахад Тариат багийн задгайд суух 42 настай эрэгтэй Г гэгч нь мотоциклээс унаж нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)