
Увс аймгийн Наранбулаг сумын Хяргас нууранд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат 45 настай Ц гэгч нь живээд одоо хүртэл олдоогүй байгаа аж. Цагдаагийн байгууллагынхан цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Борооны улирал эхэлж буйтай холбоотой голын түвшин нэмэгддэг. Тиймээс иргэдийг гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн нутаг Үүрийн гол нутагт тус сумын хоёрдугаар багийн харьяат 30 настай Э гэгч усанд унаж нас баржээ. Үүнийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/