Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Увс аймгийн Хяргас нуурт нэг хүн живж нас барсан талаар мэдээлсэн. Тэгвэл талийгаач нь Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр амарч явсан бөгөөд усанд осолдсоноос хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр эрлийн багийнхан нуурын 18 метрийн гүнээс олсон байна.Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан
хоёр хүнтэйгээ хөвдөг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явжээ. Тэр үед
хамт явсан хоёр хүн нь үлдэж, талийгаач ганцаараа хориглосон газар луу
явсан нь ийнхүү амиа алдахад хүргэсэн бололтой.Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (20)