УМБГ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, тендер будлиантуулсан хэргээр баривчлан шалгаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад түүнийг Клиникийн нэгдсэн III эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон билээ. Тэгвэл уг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж дуусаад Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.Н.Түмэндэмбэрэл нь ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (2)