
Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, зөрчлийн 3, аврах ажиллагааны 1 дуудлага ирж Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцсээс хойш Бумбатын рашааны урд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад ил задгай овоолсон хог шатаж байсныг унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтрааж, хажуу талд байрлах бүрэн тавилгатай 5 ханатай гэрийг гал түймэрт өртөхөөс хамгаалж чадсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/