
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн гүүрний зүүн талд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хогийн цэгт хог шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд РС тоглоомын газар шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн гал унтраах тасгийг хүрэлцэн очиход газар доорхи давхарт цахилгаан тогоо залгаж орхисон байсныг аюулгүй болгож эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, гурвалжингийн гүүрний хажууд манаачийн байр шатжээ. Улмаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг очиход 2х3 хэмжээтэй манаачийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)