
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх явдаг зам дээр машинд хүн хавчуулагдсан байна гэх дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад Хонда фит маркийн автомашин онхолдож иргэн /22 настай, эрэгтэй/ О, /22 настай, эрэгтэй/ А нар хавчуулагдсан байсныг аврах ажиллагаа явуулж гарган, хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/