Уржигдар баривчлагдсан биеэ үнэлэгч охид нийгэмд шуугиан тарив. Аргагүй ч биз дээ. Өмнө нь энд тэндхийн зугаа цэнгэлийн газруудад охид бүсгүйчүүд биеэ үнэлж байна л гэж сонсогддог байснаас биш зүгээр нэг айлын хашаанд биеэ үнэлэгчид үүрэлсэн байна гэж хэн санахав. Ямартаа ч охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг хийгээд биеэ худалддаг охидод сургамж болгох үүднээс гэрээ караоке, буудал болгосон Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоот айлыг зорив.

Өдгөө зарим нэг хөрөнгөжсөн айлууд хашаагаа янз бүрээр тохижуулж, камер зоож, харуул хамгаалалтыг тавьсан байдаг. Яг л энэ жишгээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байсан Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоотыг гаднаас нь харахад өндөр төмөр шар хашаатай, хашаандаа хяналтын камер суурилуулсан, хаалгандаа кодтой байв.

Хашаан дотор мансаардтай өвлийн байшин байсан ба жижиг, жижиг амбаараар өргөтгөж зассан харагдана.

Байшингийн хаалганд зүүсэн цоож ч кодтой
Түүнчлэн хашаан дотор суврага байсан бөгөөд энэ хашаанд өмнө нь лам амьдардаг байсан гэлтэй. Учир нь дээхин үед энэ хавьд лам хуврагууд байрладаг байсан юм.

Мөн баригдсан хүмүүс хийгээд зуучилдаг байсан эмэгтэй Н.Ундрахынх болотой Lexus 570, Lexus 350 маркийн хоёр машин хашаан дотор нь байлаа.

Сэтгүүлчдийг очиход байшин дотор зөөгч эмэгтэй байгаа гэсэн боловч хаалгаа онгойлгож өгөхгүй байсан юм. Удтал хүлээсний эцэст цагдаагийн бүрэлдэхүүн биеэ үнэлэгч охидыг зуучилж байсан Н.Ундрах гэгч эмэгтэйг авчирч “гэр”-ийг нь онгойлгов. Чухамхүү энэ хооронд Ундрах гэгч нүүрээ цамцаар халхалсан эмэгтэйгээс хэдэн зүйл асуух гэсэн боловч тэрбээр сэтгүүлчдийг халгаагүй юм. Гагцхүү хоёрхон өгүүлбэр хэлснийг дор сийрүүлье.

-Та охидыг зуучилж байсан хүн нь мөн биз дээ?
-Үгүй. Энэ караокений түлхүүр зөөгч охинд байгаа. Бас нэг охин байгаа. Тэр нь айгаад орж ирэхгүй байна.
-Та Монголын энэ олон охиныг худалсан байна?
-Охин худалдсан юм ерөөсөө байхгүй гэсэн юм.

Мөн баривчлах ажиллагааг явуулсан цагдаагийн дэслэгч н.Сэргэлэн хэлэхдээ “Одоогоор 12 хүн баривчлан саатуулсан байгаа” гэв. Гэхдээ тухайн үед байсан бүсгүйчүүдийг л барьсанаас биш хааяа нэг ирж биеэ үнэлдэг байсан олон бүсгүйчүүд гэмгүй үлдсэн нь лавтай.
Ямартаа ч эл хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсийн цагдаагийн хошууч, ахлах ажилтан Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Яг юу болсон юм бэ?
-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мэдээллийн дагуу өчигдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны тавдугаар гудамжинд байрлах 11 тоотыг шалгасан.
Энэ хаяг дээр очиж шалгалт хийхэд иргэн У нь өөрийнхөө гэрийг ямар ч зөвшөөрөлгүйгээр караоке, зочид буудлын зориулалтаар ашиглаж, зохион байгуулалт хийсэн байсан. Тэгээд тэндээ монгол охидын биеийг үнэлүүлж ашиг олдог байсан нь илэрлээ.
-Хэчнээн эмэгтэйг эндээс баривчилсан бэ?
-Манай албан хаагчдын шалгалтаар очих үед 10 гаруй ширээний эмэгтэй биеэ үнэлэгч байдлаар ажиллаж байгаад баригдсан.
-Ямар хүмүүст биеэ үнэлдэг байсан юм бол?
-90 хувь нь гадаадын иргэнд биеэ үнэлж, зуучилж үйл ажиллагаа явуулдаг байсныг илрүүлэн шалгаж байна. Одоо шалгаж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ямар насны эмэгтэйчүүд байсан бэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд 20-30 насны 10 гаруй эмэгтэй байгаа.

Тэгэхээр 20-30 насны эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гадаад хүмүүст биеэ үнэлдэг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байгаа юм. Угаасаа гадаадын иргэдэд зориулагдсан газар гэдэг нь үүдний 00 дээрх "toilet" гэсэн хаяг дээрээс ч илт харагдаж байв.

Мөн гаднаас нь харахад ямар нэгэн хаяг байхгүй, хувь хүмүүст захиалгаар үйлчилдэг байсан нь анзаарагдсан юм. Учир нь үүдний ресепшнийх нь ширээн дээр залуусын дугаар бичсэн цаас байв.

Байшинд бараг 10-аад өрөө байсан ба зарим нэг өрөө рүү нь ороход хүн орохын аргагүй архины эхүүн үнэр хамар сэтлэм үнэртэж байсан юм. Учир нь тэднийг яг "ажлаа хийж” байхад нь цагдаа нар баривчилсан бололтой. Ууж байсан согтууруулах ундаанаас эхлээд амттан, жимс чихэр нь ширээгээр нэг өрөөстэй үлджээ.

Зарим өрөөг нь караоке болгож тохижуулсан ч ганц нэг өрөөг буйдан орноос илүү зүйлгүй нэг ёсондоо буудал маягтай болгожээ.

Гадаад эрчүүдэд биеэ үнэлдэг байсан охид, бүсгүйчүүдийн "ажлын байр", "зугаа цэнгэлийн газар"-тай очиж танилцахдаа гадныхан монголын охидыг, шашин шүтлэгийнх нь эд зүйлтэй хамт доромжилж байсан гэх сэтгэгдэл төрж байв. Учир нь охидтой зугаацдаг өрөөнийх нь гадна бурхан шашны холбогдолтой зураг хөрөг наасан, хашаан дотроо суваргатай байсан юм.

Ингээд байшин доторх караоке, буудалтай танилцсаны дараа ойр орчмын айлууд нь энэ хашаанд биеэ үнэлэлт явагддаг байсан эсэхийг асууж тодруулсан юм.
А.Золбоо: Орой бүр 19-20 насны охид такситай ирдэг
-Танай хажуу талын айлд ямар хуу хүмүүс байдгийг анзаарч байсан уу?
-Орой болгон охидууд таксинаас буугаад л ордог.
-Орой болгон хэдэн цагийн үед ирж харагддаг уу?
-21.00-22.00 цагийн үед л ирж харагддаг.
-Хэдэн насны охид орж харагддаг вэ?
-19-20 насны орчим залуу охид. Дажгүй, хөөрхөн охид л харагддаг. Биеэ үнэлдэг гэж би бодоогүй.
-Энэ айлын эзэн нь ямар хүн байдгийг мэдэхгүй юу?
-Сайн мэдэхгүй гадаад хүмүүс байдаг юм шиг л харагддаг. Европ хүмүүс байдаг байх аа.
Сонирхуулахад, охидыг зуучилсан гэх Н.Ундрах нь энэхүү хашаа, байшингийн эзэн биш зөвхөн түрээсэлдэг байсан аж. Монголынхоо охидыг гадны эрчүүдэд зуучилж, шашин шүтлэгээ хүртэл бузарлуулж байсан эл хэрэг шиг хотын хаа нэгтээ гэрээ буудал болгоод тохижуулж үйл ажиллагаа явуулдаг өөр олон газар байхыг үгүйсгэхгүй юм. Мөн хашаа байшин, орон сууцаа хэн нэгэнд түрээсэлсэн бол эргэж тойрч, анзаарч байх хэрэгтэйг энэ хэрэг анхааруулаад ч өгөх шиг .

Биеэ үнэлэгч охидын солионы гутал

Караоке болгосон өрөөн маш том инчийн зурагт

Цонх нь хөшгөөр халхлагдсан





Байшингийн хаалганд зүүсэн цоож ч кодтой



-Үгүй. Энэ караокений түлхүүр зөөгч охинд байгаа. Бас нэг охин байгаа. Тэр нь айгаад орж ирэхгүй байна.
-Та Монголын энэ олон охиныг худалсан байна?
-Охин худалдсан юм ерөөсөө байхгүй гэсэн юм.

Ямартаа ч эл хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсийн цагдаагийн хошууч, ахлах ажилтан Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Яг юу болсон юм бэ?
-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мэдээллийн дагуу өчигдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны тавдугаар гудамжинд байрлах 11 тоотыг шалгасан.
Энэ хаяг дээр очиж шалгалт хийхэд иргэн У нь өөрийнхөө гэрийг ямар ч зөвшөөрөлгүйгээр караоке, зочид буудлын зориулалтаар ашиглаж, зохион байгуулалт хийсэн байсан. Тэгээд тэндээ монгол охидын биеийг үнэлүүлж ашиг олдог байсан нь илэрлээ.
-Хэчнээн эмэгтэйг эндээс баривчилсан бэ?
-Манай албан хаагчдын шалгалтаар очих үед 10 гаруй ширээний эмэгтэй биеэ үнэлэгч байдлаар ажиллаж байгаад баригдсан.
-Ямар хүмүүст биеэ үнэлдэг байсан юм бол?
-90 хувь нь гадаадын иргэнд биеэ үнэлж, зуучилж үйл ажиллагаа явуулдаг байсныг илрүүлэн шалгаж байна. Одоо шалгаж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ямар насны эмэгтэйчүүд байсан бэ?
-Эмэгтэйчүүдийн хувьд 20-30 насны 10 гаруй эмэгтэй байгаа.






А.Золбоо: Орой бүр 19-20 насны охид такситай ирдэг
-Танай хажуу талын айлд ямар хуу хүмүүс байдгийг анзаарч байсан уу?
-Орой болгон охидууд таксинаас буугаад л ордог.
-Орой болгон хэдэн цагийн үед ирж харагддаг уу?
-21.00-22.00 цагийн үед л ирж харагддаг.
-Хэдэн насны охид орж харагддаг вэ?
-19-20 насны орчим залуу охид. Дажгүй, хөөрхөн охид л харагддаг. Биеэ үнэлдэг гэж би бодоогүй.
-Энэ айлын эзэн нь ямар хүн байдгийг мэдэхгүй юу?
-Сайн мэдэхгүй гадаад хүмүүс байдаг юм шиг л харагддаг. Европ хүмүүс байдаг байх аа.
Сонирхуулахад, охидыг зуучилсан гэх Н.Ундрах нь энэхүү хашаа, байшингийн эзэн биш зөвхөн түрээсэлдэг байсан аж. Монголынхоо охидыг гадны эрчүүдэд зуучилж, шашин шүтлэгээ хүртэл бузарлуулж байсан эл хэрэг шиг хотын хаа нэгтээ гэрээ буудал болгоод тохижуулж үйл ажиллагаа явуулдаг өөр олон газар байхыг үгүйсгэхгүй юм. Мөн хашаа байшин, орон сууцаа хэн нэгэнд түрээсэлсэн бол эргэж тойрч, анзаарч байх хэрэгтэйг энэ хэрэг анхааруулаад ч өгөх шиг .

Биеэ үнэлэгч охидын солионы гутал

Караоке болгосон өрөөн маш том инчийн зурагт

Цонх нь хөшгөөр халхлагдсан


Д.Ундрах/24tsag.mn/





















































Сэтгэгдэл (34)