10.30 цагаас нийслэлийн Авто замын газар, Өнөөдрийн байдлаар хийгдэж буй зам засвар болон энэ онд онд хийгдэх замын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.11.00 цагт "Blue sky" цамхгийн III давхарт их аварга Д.Дагвадорж сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Мөн ОУ-ын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны FILA дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда тэргүүтэй төлөөлөгчид оролцно. Энэ хурал нь Ази тивийн чөлөөт бөхийн XIV дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний талаар юм байна. Тэмцээн нь пүрэв гариг буюу 24-нд Буянт-Ухаа спорт ордонд болно.
11.00 цагт Жаст группийн захирал Ш.Батхүү "Монгол ньюс" дээр 11.00 цагаас сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ хурлаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” НӨҮГ энэ жил ямар тохижилт, бүтээн байгуулалт, арчлалтын ажлууд хийж байгаа талаар мэдээлэл өгөх юм байна
14.00 цагт Олимпийн аварга Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарын "Кимоно" дуудлага худалдаа дуусна. Twitter, Facebook болон бусад хэлбэрээр дуудлага худалдаанд оролцож болно.
.
15.00 цагт Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал гурван жилийн хугацаатай үргэлжлэх “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн гэрээнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, тус байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурна. Үйл явдал Хангарьд ордны 14 давхарт болно.
24tsag.mn




















































